БИД ХЭРХЭН НЭГДЭВ
Жуулчин тээвэр салбар холбооны танилцуулга - Монголын жуулчин тээврийн холбоо / АЖМХ
“Монголын жуулчин тээврийн холбоо” ГҮТББ нь 2025 оны 04 сарын 02 нд Удирдах зөвлөлийн 7 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд 04-р сарын 17 нд “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо” НЭЗХЭ-ийн хязгаарлагдмал эрхтэй салбар холбоогоор элссэн. 2025 оны 06 сард Хязгаарлагдмал эрхтэй салбар холбооны статусаас бүрэн эрхэт салбар холбооны статус руу шилжсэн.
2025 ОНД ТӨЛӨВЛӨСӨН АЖЛУУДЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БА ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦ
Жуулчин тээврийн жолооч нарын сургалт
Жуулчин тээврийн жолооч нарын мэдлэг, ур чадвар, үйлчилгээний стандартыг дээшлүүлэх зорилготой уг сургалтыг 2025 оны төлөвлөгөөний дагуу амжилттай зохион байгуулж дуусгав. Энэхүү сургат нь Улаанбаатар хотод 3 удаа Өмнөговь аймагт 1 удаа зохион байгуулагдаж нийт 644 жолоочийг хамруулсан. Сургалтанд суусан жолооч нарт 3 жилийн хугацаатай сургалтын сертификат олгож холбооны шинэчилсэн бүртгэлд бүртэж авав.
Хэрэгжилт: 100% – Ажил бүрэн дууссан.
Жуулчин тээврийн зөвшөөрөл
Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо НЭЗХЭ-ийн Удирдах зөвлөлийн 2025 оны 04-р сарын 17 өдрийн А/32/25 тоот тогтоолоор “Жуулчин тээврийн зөвшөөрөл олгох журмыг баталсан. Энэхүү журмын дагуу жуулчин тээврийн зөвшөөрөл олгох эрхийг Жуулчин тээврийн салбар холбоонд шилжүүлсэн бөгөөд 269 тээврийн хэрэгсэлд энэхүү журамд заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг үндэслэн жуулчин тээврийн зөвшөөрөл олгосон.
Энэхүү зөвшөөрөл нь эхний жилдээ хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор зарим газар Авто тээврийн байцаагч жуулчин тээвэрлэн яваа тээврийн хэрэгслийг хэдэн цагаар зогсоож хүндрэл, бэрхшээл учруулах тохиолдолууд гарсан. Үүнийг шийдвэрлэх хүрээнд төрийн болон төрийн өмчит байгууллагуудтай олон удаагийн уулзалт зохион байгуулж, жуулчин тээвэрлэн явж буй тээврийн хэрэгслүүдийг саадгүй зорчуулах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр шаардлагатай зохицуулалтыг хийж ажиллалаа.
Энэхүү ажлын хүрээнд:
Зам тээврийн яамтай – 5
Авто тээврийн үндэсний төвтэй – 6
Тээврийн цагдаагийн албатай – 4
Нийслэлийн нийтийн тээврийн газартай – 2 уулзалтуудыг зохион байгуулсан байна.
Хэрэгжилт: 100% – Ажил бүрэн дууссан
2026 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
1. Жуулчин тээврийн жолооч нарын нарийвчилсан судалгааг гаргаж мэдээллийн санг бий болгож, хариуцлагын шинэ тогтолцоог бий болгох
2. Жуулчин тээврийн жолооч нарын сургалт зохион байгуулах
3. Жуулчин тээврийн зөвшөөрлийг тодорхой нэр төрлийн тээврийн хэрэгсэлд шинээр олгох
4. Жуулчин тээврийн жолооч нарын спорт өдөрлөг зохион байгуулах
5. Тэрбум мод, Жуулчин төгөл байгуулах ажилд дэмжлэг үзүүлж хамтран хэрэгжүүлэх
6. Жуулчин тээвэрт олон жил явсан туршлатай жолооч нарыг салбарын болон төрийн дээд одон медалиар шагнуулах ажлыг зохион байгуулах
Жуулчин тээврийн салбар холбооны тайланг дараах линкээр орж танилцана уу:
https://mto.mn/.../9b3a0c73b3d929289d28c40526a905d3564230... авна уу.