ЖУУЛЧНЫ ХӨТӨЧ-ТАЙЛБАРЛАГЧИД ҮНЭМЛЭХ ОЛГОХ ШАЛГАЛТЫН НЭГДСЭН ДҮН – 2025 ОНЫ 4-Р УЛИРАЛЫН ДҮН ГАРЛАА


Жуулчны хөтөч-тайлбарлагчийн мэргэжлийн үнэмлэх олгох шалгалт 2025 оны 4-р улиралд амжилттай зохион байгуулагдлаа. “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам”, “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо” болон “Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоо” хамтран дараах үе шаттайгаар шалгалтыг явуулав.


Ур чадварын шалгалт


2025 оны 11 дүгээр сарын 30-нд Монголын Үндэсний Музейд зохион байгуулагдсан ур чадварын шалгалт дараах бүрэлдэхүүнтэй ажиллав. Үүнд:

• 17 үнэлгээний ажилтан

• 4 камераар баталгаажуулагч

• 8 чиглүүлэгч ажилтан

• 2 бүртгэлийн ажилтан

Хураамжаа төлж бүртгэлээ баталгаажуулсан 33 шалгуулагчаас:

• 4 нь урьдчилан шалгалтаа цуцалсан

• 3 нь шалгалтын өдөр ирээгүй

Ингэснээр 26 оролцогч ур чадварын шалгалтад хамрагдлаа.

Хэлээр ангилбал:

Англи – 12

Хятад – 5

Солонгос – 5

Испани – 1

Франц – 1

Герман – 1

Турк – 1

Шалгалтын удирдамжийн дагуу 2 үнэлгээний ажилтны дундаж оноо 60-аас дээш авсан оролцогчид дараагийн шат – ерөнхий мэдлэгийн шалгалтад орох эрхтэй боллоо.

2. Ерөнхий мэдлэгийн шалгалт

Ур чадварын шалгалтаас 60 ба түүнээс дээш оноо авсан 25 оролцогч, мөн зөвхөн ерөнхий мэдлэгийн шалгалтыг дахин өгөх эрхтэй 10 оролцогч нийт 35 хүн ерөнхий мэдлэгийн шалгалтад хамрагдав.

Шалгалтыг “Жуулчны хөтөч-тайлбарлагчид үнэмлэх олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох мэргэжлийн ур чадварын ангилал, зэрэглэл тогтоох журам”-ын 4.10-д заасны дагуу үнэлсэн бөгөөд нийт 70 ба түүнээс дээш оноо авсан шалгуулагчийг тэнцсэн гэж үзлээ.

2025 оны 4-р улирлын жуулчны хөтөч-тайлбарлагчийн үнэмлэх олгох шалгалт мэргэжлийн өндөр зохион байгуулалттай, ил тод байдлын хангалттай түвшинд амжилттай болж өнгөрлөө. Салбарын боловсон хүчний чанар, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан энэхүү шалгалтын нэгдсэн дүнг цаашид үнэмлэх олгох үйл ажиллагаанд ашиглах юм.

Хөтөч-тайлбарлагчийн мэргэжлийн стандарт, чанар, хариуцлагыг бэхжүүлэхийн төлөө хамтран ажилласан байгууллагууд болон оролцогчдод талархал илэрхийлье.