Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний инновац, төгөлдөршил сэдэвт сургалт болно


Аялал жуулчлалын салбарын "Нобелийн шагнал" гэгддэг НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын “Ulysses Prize-2011”-ийн эзэн, Гонконгийн Политехникийн Их Сургуулийн Зочид буудал, аялал жуулчлалын сургуулийн захирал, профессор Каей Чон (Kaye Chon) багш бидний урилгаар хүрэлцэн ирж “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ИННОВАЦ, ТӨГӨЛДӨРШИЛ” сэдэвт сургалт, семинарыг удирдан явуулж манай салбарынханд туршлагаа хуваалцахаар болсон билээ. Сургалт, семинар 2024 оны 09-р сарын 09-ний 09-17 цагийн хооронд Кемпински зочид буудлын Хурлын танхимд явагдана.


Бүртгэл

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc9fIlc8iojFhw_JU5qDHg-sZV6yKzs6ZpAvCQAhEBHH3vXdg/viewform


Зохион байгуулагч

  1. Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэг

Хамтран зохион байгуулагч:

  1. Аялал жуулчлалын мэргэлийн холбоо

Дэмжигч байгууллага:

  1. Кемпински зочид буудал
  2. Мөнх харилцаа ТББ