МОНГОЛ, ХЯТАД, ОРОС УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД НАРЫН ЕСДҮГЭЭР ХУРАЛДААН ДАРХАН-УУЛ АЙМАГТ БОЛНО


Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсын аялал жуулчлалын сайд нарын есдүгээр хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Дархан-Уул аймагт зохион байгуулна. Энэхүү хуралдаанаар гурван улсын аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг 2031 он хүртэл сунгасантай холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтарсан санаачилгуудын талаар хэлэлцэх зорилготой.

Мөн 2025 онд хэрэгжсэн хамтын ажиллагааны явц, үр дүнг дүгнэхийн зэрэгцээ хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх, газрын боомтуудаар дамжих зорчигчдын урсгалыг нэмэгдүүлэх, дөрвөн улирлын аялал жуулчлалын нэгдсэн бодлого боловсруулах, дижитал шилжилт, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглах чиглэлээр санал солилцох юм.

Гурван орны аялал жуулчлалын байгууллагуудын төлөөллүүдийг хамруулан B2B уулзалт, бизнес форумыг зохион байгуулж, оролцогчид шууд хэлэлцээ, хамтын ажиллагааны гэрээ байгуулах боломж бүрдэнэ.

Түүнчлэн бүс нутгийн аялал жуулчлалын урсгалыг тогтворжуулах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, соёлын харилцааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой гурван улсын хамтын ажиллагааны шинэ төсөл болох “Цайны зам” олон улсын авто аяллыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

***

THE NINTH TOURISM MINISTERIAL MEETING OF MONGOLIA, CHINA AND RUSSIA TO BE HELD IN DARKHAN-UUL PROVINCE

The ninth tourism ministerial meeting of Mongolia, the People's Republic of China, and the Russian Federation will be held in Darkhan-Uul Province on November 7, 2025.

The meeting aims to deepen cooperation in the tourism sector of the three countries and discuss measures and joint initiatives in connection with the extension of the “Program for Establishing an Economic Corridor” until 2031.

In addition, the progress and results of cooperation implemented in 2025 will be reviewed, and views will be exchanged on developing cross-border tourism, increasing passenger traffic through land ports, developing a unified four-season tourism policy and utilizing digital transformation and information technology advances.

A B2B meeting and business forum will be organized with representatives of tourism organizations from the three countries, providing participants with the opportunity to directly negotiate and sign cooperation agreements.

In addition, a new trilateral cooperation project, the “Tea Road” is planned to launch, which is important for stabilizing regional tourism flows, increasing economic benefits, and expanding cultural relations.