Жуулчны баазын менежерүүдийн сургалт, ресортуудтай танилцах өдөрлөгийн II үе шат эхэлж байна. Энэ удаагийн гол сэдэв нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх юм.
Өдөрлөгийн үеэр Баянмонгол Ресорт өөрийн туршлага, шийдлээ хуваалцлаа. Тус ресорт нь 22 кВт-ын хүчин чадалтай нарны эрчим хүчний систем ашигладаг бөгөөд цахилгааны хэрэглээнийхээ ихэнхийг сэргээгдэх эх үүсвэрээр хангадаг байна. Танилцуулгыг “Термитмат” ХХК-ийн захирал П.Баяндэлгэр хийв.
Нарны эрчим хүч ашиглахын давуу талууд:
*Өвлийн улиралд эрчим хүчний хомсдол, өндөр зардлыг бууруулна;
* Байгаль орчинд сөрөг нөлөөгүй, нүүрстөрөгчийн ул мөрийг багасгана;
* Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийг дэмжинэ;
* Зочдод “ногоон”, байгальд ээлтэй брэндийн дүр төрхийг бий болгоно.
Баянмонгол ресортын туршлага нь бусад жуулчны бааз, ресортуудад тогтвортой аялал жуулчлалын шилдэг жишээ болж байна. Цаашид аялал жуулчлалын салбарынхан сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлснээр өвлийн улиралд ч жуулчдыг тогтвортой хүлээн авах боломж бүрдэнэ.
Өнөөдрийн арга хэмжээнд дэмжлэг үзүүлэн ажиллаж буй ”Баян Монгол” ресортын хамт олон #ТАЛАРХАЛ илэрхийлье.



