“GLORY RESORT MONGOLIA” — АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЖИШИГ БОЛЖ БУЙ 4 УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ЦОГЦ РЕСОРТ


Аялал жуулчлалын салбарт шинэ жишиг тогтоож буй “Glory Resort Mongolia” нь 2022 онд байгуулагдсан бөгөөд нэг дор 2100 хүртэл зочин хүлээн авах хүчин чадалтай, жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг салбарын жишиг болж буй ресорт юм.

Өвлийн улиралд 70 орчим, зуны улиралд 150 гаруй ажилтантайгаар дотоод, гадаадын жуулчдад амралт, аялал, зугаалгын иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг. Тус газар нь “Ресорт”, “Хамаг Монгол”, “Их Монгол” гэх гурван том байгууламжтай бөгөөд хурал, семинар, албан байгууллагын хүлээн авалт, томоохон арга хэмжээ зохион байгуулах бүрэн боломжтой, орчин үеийн дэд бүтэцтэй.

Мөн хамгаалалтын үйл ажиллагаа өндөр түвшинд хэрэгждэг бөгөөд орчны аюулгүй байдлыг хангах 200 гаруй хяналтын камер байнгын ажиллагаатай ажилладаг нь зочдын тав тух, аюулгүй байдлыг бүрэн хангаж байна.

Жуулчны баазын менежерүүдийн сургалт, ресортуудтай танилцах өдөрлөгт дэмжлэг үзүүлсэн “Glory Resort Mongolia”-ийн хамт олонд чин сэтгэлийн #ТАЛАРХАЛ илэрхийлье.