Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болон Жуулчны бааз, байршуулах хэрэгслийн салбар холбоо хамтран жуулчны баазын менежерүүдэд зориулсан “Жуулчны баазын менежерүүдийн сургалт-ресортуудтай танилцах ” сэдвийн мастер сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг АЖМХ-ны Дэд ерөнхийлөгч О.Мөнхнасан, Сургалт, судалгаа хариуцсан менежер С.Нина, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Дуламсүрэн, АЖМХ-ны Жуулчны бааз, байршуулах хэрэгслийн салбар холбооны Тэргүүн С.Алтантуяа нар удирдан явуулж, оролцогчид манлайлал, багаар ажиллах стратеги, бүтээлч шийдвэр гаргалтын талаар мэдлэгээ дээшлүүлэв.
Мөн өвлийн аялал жуулчлал ба сэргээгдэх эрчим хүчний хэрэглээний шинэ хандлага сэдвээр “Баян Монгол Ресорт” , салбарын стандарт, үйл ажиллагааны менежментийг “Glory resort Mongolia” өөрийн туршлагыг танилцуулж, нарийн мэргэжлийн мэдээллийг хуваалцсан юм.
Сургалтад хамрагдсан менежерүүдэд АЖМХ болон Жуулчны бааз, байршуулах хэрэгслийн салбар холбооноос #ГЭРЧИЛГЭЭ олгов.




