ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ САЛБАРТ ЯМАР ҮЙЛ ЯВДАЛ БОЛОВ.../2025.10.20 - 10.26/


САЛБАРЫН ХҮРЭЭНД ДАРААХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО


АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ, СТАНДАРТЫН ТАНИЛЦУУЛГА АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор, жуулчны бааз, амралтын газар, дэн буудлын үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан журам, стандартын танилцуулга, хэлэлцүүлгийг 2025 оны 10-р сарын 23-нд Үндэсний номын санд амжилттай зохион байгууллаа.


"ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ – ТӨВ АЗИ” УРИАН ДОР "ITM - 2025" ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

• Монгол улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүрэг, төр хувийн хэвшил, бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэгч, зочлох, угтах, үдэх гээд аялал жуулчлалтай нягт холбоотой бүхий л хүмүүс оролцож хамтын ажиллагааны түнш олох, гэрээ хэлэлцээр хийх, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах зэрэг бизнесийн төрөл бүрийн боломжийг бүрдүүлж өгдөг.Тус үзэсгэлэнд нийт давхардсан тоогоор 20,000 хүн зочлон ирж оролцов.


CNN: МОНГОЛ УЛСЫН “MARS-V” ТӨСЛИЙГ ОНЦОЛЖЭЭ


“НЬЮ ЖУУЛЧИН ТУРС” ХХК-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Ш.НЭРГҮЙ ТАНД БАЯР ХҮРГЭЕ

• Аялал жуулчлалын салбарын тэргүүлэгч байгууллагын нэг болох “Нью жуулчин турс” ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Нэргүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар СҮХБААТАРЫН ОДОНГООР ШАГНАГДЛАА.


ЖУУЛЧНЫ БААЗЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН СУРГАЛТ & РЕСОРТУУДТАЙ ТАНИЛЦАХ ӨДӨРЛӨГ БОЛНО

• АЖМХ - Жуулчны бааз, байршуулах хэрэгслийн салбар холбоо -ноос зохион байгуулж буй “Жуулчны баазын менежерүүдийн сургалтад салбарын аж ахуйн нэгжийн төлөөллийг урьж байна.


"ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ – ТӨВ АЗИ” УРИАН ДОР "ITM - 2025" ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

• Монгол улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүрэг, төр хувийн хэвшил, бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэгч, зочлох, угтах, үдэх гээд аялал жуулчлалтай нягт холбоотой бүхий л хүмүүс оролцож хамтын ажиллагааны түнш олох, гэрээ хэлэлцээр хийх, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах зэрэг бизнесийн төрөл бүрийн боломжийг бүрдүүлж өгдөг.Тус үзэсгэлэнд нийт давхардсан тоогоор 20,000 хүн зочлон ирж оролцов.


“ТЭГРИ ГОВЬ РЕСОРТ”-ЫГ ТАНИЛУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНД УРЬЖ БАЙНА

• Аялал жуулчлалын салбарын төлөөлөл болох Танд “Тэгри Говь Ресорт”–оос зохион байгуулж буй 2 өдрийн FAM TOUR-д оролцох урилгыг хүргэж байна.


Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын 2025 оны 1 хагас жилийн тайлан дээр 2019 онтой харьцуулахад хамгийн өндөр өсөлттэй орнуудын тоонд Монгол Улс 14-рт жагсжээ.


“НИСЭХ БУУДЛЫН ЗӨВЛӨЛДӨХ ХОРОО”-НЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

• “Нисэх буудлын зөвлөлдөх хороо”-ны ээлжит хуралдаан 2025 оны 11 дүгээр сард болж, Монгол Улсын агаарын тээвэр, зорчигч урсгал, аялал жуулчлалын зах зээлийн хөгжлийн чиг хандлагын талаар талууд санал солилцлоо.


МОНГОЛ УЛСАД 743088 ЖУУЛЧИН ИРЖЭЭ

•Уг тоо 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 22-ны хүртэл Монгол улсад ирсэн жуулчны тоон мэдээлэл юм.


МОНГОЛЫН АНХНЫ ВАЛЮТ АРИЛЖААНЫ АТМ-ЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

• “Сэнд Эм Эн ББСБ” ХХК нь Монгол Улсад анх удаа өөртөө үйлчлэх боломжтой валют арилжааны ATM-ыг албан ёсоор зах зээлд нэвтрүүллээ. Тус шинэ ATM-ууд нь Улаанбаатар хотын Төмөр замын төв вокзал дахь тасалбар худалдааны төв, Сүхбаатарын талбайн баруун талын GS25 “Нийслэл” салбарт байрлах юм.


АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ШИНЭЭР БИЗНЕС ЭРХЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДАД ЗОРИУЛСАН “СУРГАЛТ”-ЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

• Уг сургалтад хамрагдахыг хүсвэл -https://forms.gle/Yq4tYqHZWbJmGYaV6 орж бүртгэлээ хийлгэнэ үү. Гишүүн байгууллагуудад 50 хувийн хөнгөлөлттэй.


АЖМХ-НЫ “ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ”-ИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН АЖИЛ ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

•“Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо-НЭЗХЭ” (АЖМХ)-ны “Хяналтын зөвлөл” нь байгууллагын ажлын албаны үйл ажиллагаа, гүйцэтгэл болон санхүүгийн баримт бичгийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, ил тод, үр ашигтай ажиллах нөхцөлийг хангах зорилгоор шалгалтын ажлаа эхлүүлээд байна.

📌ОРОН НУТГИЙН МЭДЭЭ

БНСУ-ЫН “УУЛЫН КАФЕ” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН СҮЛЖЭЭ ЦОГЦОЛБОРЫГ СЭЛЭНГЭ АЙМАГТ БАЙГУУЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛНЭ

•Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж энэ оны 2 дугаар сард БНСУ-д албан томилолт хийсэн ба уг ажлын хүрээнд аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт татах, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллахаар болсон юм.


ДАРХАН ХОТООР АЯЛААРАЙ!

Аяллыг 👉darkhan.hinomad.mn харна уу


АДУУНЫ СОЁЛЫН ОЛОН УЛСЫН “ТАЛЫН ТҮМЭН АДУУ-2025” НААДАМ “ЧИНГИС ХОТОД” БОЛНО

📌ОЛОН УЛСЫН МЭДЭЭ


UN TOURISM “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХҮНС - САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ” САНААЧИЛГЫГ ЭХЛҮҮЛЖЭЭ

• НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллага (UN Tourism), TUI Care Foundation, болон Кембрижийн их сургуулийн Тэсвэржилт ба Тогтвортой хөгжлийн төв (CRSD) хамтран аялал жуулчлалын салбарт тогтвортой, дахин эргэлдэх хүнсний систем бий болгох зорилготой шинэ санаачилгаа зарлалаа.


CITM-2025 ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХ АЖ АХУЙН НЭГЖИЙН БҮРТГЭЛ ХИЙХ ХУГАЦААГ СУНГАЛАА

• Дэлхийн 100 гаруй орны аялал жуулчлалын төлөөлөгчид оролцдог томоохон үзэсгэлэн болох CITM-2025 арга хэмжээнд оролцох байгууллагуудын бүртгэл 2025 оны 11 дүгээр сарын 15-ныг хүртэл сунгагдлаа.