АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ, СТАНДАРТЫН ТАНИЛЦУУЛГА АМЖИЛТТАЙ БОЛЛОО


Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор, жуулчны бааз, амралтын газар, дэн буудлын үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан журам, стандартын танилцуулга, хэлэлцүүлгийг 2025 оны 10-р сарын 23-нд Үндэсний номын санд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээ нь аялал жуулчлал, зочид буудлын салбарын үйлчилгээний чанар, стандартын хэрэгжилтийг сайжруулах, шинэчлэгдсэн журам, шаардлагуудыг танилцуулах зорилготой байв.

📘 Танилцуулсан журам, стандартууд:

Арга хэмжээний хүрээнд дараах стандарт, журмуудыг танилцуулж, хэрэгжилтийн талаар мэргэжлийн байгууллагууд санал солилцов.

📌Үүнд: - “Зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор, жуулчны баазын зэрэглэл тогтоох, олгох, бууруулах, хүчингүй болгох болон үйл ажиллагааны үйлчилгээний хэлэлцтэй холбоотой журам” юм.

• MNS 4588:2008 – Зочид буудалд тавигдах ерөнхий шаардлага;

• MNS 5927:2008 – Зочид буудлын зэрэглэл, чанарын индексийн шаардлага;

• MNS 6043:2019 – Амралтын газар, жуулчны баазын ерөнхий шаардлага;

• MNS 5738:2007 – Дэн буудлын үйлчилгээний ерөнхий шаардлага гэсэн стандартыг хэлэлцэв.

💬 Хэлэлцүүлгийн ач холбогдол:

Арга хэмжээний үеэр салбарын үйлчилгээ эрхлэгчид стандартын хэрэгжилт, чанарын үнэлгээ, хяналт шалгалтын талаар санал бодлоо солилцож, цаашид зочид буудал, аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг олон улсын түвшинд хүргэхэд чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон юм. Ийнхүү аялал жуулчлалын салбарын үйлчилгээний стандарт, журам шинэчлэгдэн хэрэгжиж эхлэхийн өмнөх чухал хэлэлцүүлэг үр өгөөжтэй боллоо.