АЖМХ-НЫ “ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ”-ИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН АЖИЛ ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА


“Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо-НЭЗХЭ” (АЖМХ)-ны “Хяналтын зөвлөл” нь байгууллагын ажлын албаны үйл ажиллагаа, гүйцэтгэл болон санхүүгийн баримт бичгийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, ил тод, үр ашигтай ажиллах нөхцөлийг хангах зорилгоор шалгалтын ажлаа эхлүүлээд байна. АЖМХ нь нийт 690 гишүүн байгууллагатай бөгөөд гишүүнчлэлийн төлбөрийн орлого, Төрийн зарим чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудыг хууль, дүрмийн дагуу зохион байгуулсан эсэх, санхүүгийн тайлангийн бүрдэл, гүйцэтгэл, ажлын тайлангийн бодит байдалд хяналт тавих юм.

Хяналт, шалгалт хийснээр холбооны ил тод, хариуцлагатай, үр ашигтай менежментийг сайжруулах, гишүүдийн итгэлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Шалгалтыг “Хяналтын зөвлөл”-ийн дарга С.Амаржаргал ахлан, гишүүд Д.Батдулам, С.Батсугар, Ц.Болорчимэг, Д.Сэдэнхүү, Ц.Ууганбаяр, Ж.Уянга, М.Энхмаа, Б.Ербахыт нар хамтран гүйцэтгэж байна.