ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ


Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос салбарын болон орон нутаг, олон улсад болж буй үйл явдлын мэдээг тоймлон хүргэж байна. Мэдээний дэлгэрэнгүйг байгууллагын пэйж хуудас болон сошиал хаягт нийтэлсэн болно.

📌САЛБАРЫН МЭДЭЭ

✅“ЖУУЛЧИН ТӨГӨЛ”-Д 5 ДАХЬ ЖИЛДЭЭ МОД ТАРИЛАА

Нийслэлийн аялал жуулчлалын газар, “Цолмон трэйвел” МАЖХ-ны санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “ЖУУЛЧИН ТӨГӨЛ” байгуулж, жил бүр салбарын аж ахуйн нэгжийн оролцоо, дэмжлэгтэйгээр бүх нийтийн мод тарих өдрүүдэд мод тарьдаг уламжлал тогтоод буй . Энэ удаагийн мод тарих арга хэмжээнд салбарын 40 гаруй хүн оролцлоо.

✅СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗДТГ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ “САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛАВ

Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо (НЭЗХЭ), Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газартай орон нутгийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах “САНАМЖ БИЧИГ” байгуулж, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, АЖМХ-ны Дэд бүтэц хариуцсан Дэд ерөнхийлөгч О.Мөнхнасан нар гарын үсэг зурав.

✅СЭЛЭНГЭЭР АЯЛАХУЙ” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

ССАЖЗЯ, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хамтран “Сэлэнгээр аялахуй” аялал жуулчлалын зөвлөгөөнийг Сэлэнгэ аймгийн аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжийг хамруулан зохион байгуулж байна. Сэлэнгэ аймаг нь тариалан, газар нутгийн онцлогтой уялдуулсан агро аялал, орон нутгийн иргэдийн оролцоонд тулгуурласан жуулчны бааз, эко суурин бүс, хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлал, түүх соёлын өвийг хадгалсан танин мэдэхүйн аялал зэрэг олон чиглэлээр хөгжүүлэх боломжтой юм.

✅ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Хиймэл оюун ухааны (AI) дүн шинжилгээний үр дүнгээр Монгол Улсад хэрэгжиж буй 378 хуульд шинжилгээ хийхэд 228 хууль нь зөрчилдөж болзошгүй, 110 нь шууд зөрчилтэй байж болзошгүй байна. Уг хуулиар төр хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулж, төрийн оролцоог бууруулан бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зорилготой.

✅АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ СТАНДАРТУУДЫГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадвар, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зорилгоор зочид буудал, дэн буудал, жуулчны бааз зэрэгт хамаарах үндэсний стандартуудыг шинэчлэх ажил эхэллээ.

✅ХОСМОГ СУРГАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ, МҮХАҮТ-ЫН ХОСМОГ СУРГАЛТЫН ОРОЛЦОО, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАНИЛЦУУЛЛАА

Тус арга хэмжээнд МҮХАҮТ-ын менежментийн баг, Боловсролын Яам, GIZ, Боловсролын Ерөнхий газар, Боловсролын Үнэлгээний Төв, Мэргэжлийн болон Техникийн боловсрол сургалтын байгууллага, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, Хувийн Хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцон Хосмог болон ажлын байран дахь сургалтын ач холбогдол, давуу тал, нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөөний талаар ярилцлаа.

✅“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБОО”-НЫ НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГИЙН ЭЗЭД ТОДОРЛОО.

Нэг тэрбум төгрөгийн “Тэтгэлэгт дадлага” хүний нөөцийн зорилтот төслийн хүрээнд тур оператор, зочид буудал, жуулчны бааз зэрэг байгууллагад 90-ээс дээш хоногоор дадлага хийж, амжилттай тайлан хамгаалсан 20 оюутан тус холбооны нэрэмжит 1,500,000 төгрөгийн тэтгэлэг хүртлээ.

✅АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООНЫ БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛ 11 ДҮГЭЭР САРЫН 20-НЫ ӨДӨР БОЛНО

Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбооны нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн ээлжит “Нэгдсэн хуралдаан” буюу бүх гишүүдийн хурал нь 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулагдахаар товлогдлоо.

✅ЖУУЛЧНЫ ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧИД ҮНЭМЛЭХ ОЛГОХ ШАЛГАЛТ БОЛНО

Жуулчны хөтөч тайлбарлагчид үнэмлэх олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох болон мэргэжлийн ур чадварын зэрэглэл тогтоох журмын хэрэгжилтийн хүрээнд 2025 оны IV улирлын "Жуулчны хөтөч тайлбарлагчид үнэмлэх олгох шалгалт" 2025 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 6-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар болж бүртгэл нээгдлээ.

✅БОГДХАН УУЛ “НОГООН ТЭМДЭГЛЭГЭЭТ” АЛХАЛТЫН ЗАМЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Уг явган аяллын замын тэмдэглэгээний систем нь БНЧУ-ын аялал жуулчлалын гол брэнд болжээ. Улаан, цэнхэр, ногоон, шар өнгийн тэмдэглэгээ нь аялагчдыг аюулгүй, соёлтой аялалд хөтөлдөг. Монголд ийм жимийн сүлжээг бий болгосноор дотоод, гадаад жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, байгальд ээлтэй аяллын шинэ соёлыг төлөвшүүлэх боломжтой.

✅СОЛОНГОСЫН ЗАХ ЗЭЭЛД АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧИД БА ТУР ОПЕРАТОРУУД ХАМТРАН АЖИЛЛАНА

ССАЖЗЯ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, "Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт" ХХК, Солонгосын зах зээлийн салбар холбоо МОКТА хамтран агаарын тээвэрлэгчид болон тур операторуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт зохион байгууллаа. Энэ нь Солонгосын зах зээлд чиглэсэн аялал жуулчлалын шинэ боломж, хамтын ажиллагааны чиг хандлагыг тодорхойлсон анхны тусгайлсан уулзалт боллоо.


📌ОРОН НУТГИЙН МЭДЭЭ

✅ХЭНТИЙ АЙМГИЙН ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДАД ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА /2025.09.30/

Хэнтий аймгийн Засаг даргын А/474 дугаар захирамжаар байгуулагдсан "Үзлэг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай" ажлын хэсэг 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн 5 сумын нутагт зочлох үйлчилгээ үзүүлж буй 21 аж ахуй нэгж, жуулчны бааз, амралтын газар, гэр буудал, дэн буудал, зочид буудлуудад хяналт шалгалт зохион байгуулж зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.

✅ДАРХАН-УУЛ АЙМАГ НУТГИЙН БРЭНД, ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН ЗАРЛАЖЭЭ

Дархан хот байгуулагдсаны 64 жилийн ойг угтаж, Монгол Улсын Шадар Сайд аймгийн Засаг даргатай байгуулсан Монгол Улсын Засгийн Газрын зарим чиг үүргийг Дархан-Уул аймагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ, Стандарт хэмжилзүйн хэлтсийн “Дархан–брэнд, шилдэг бүтээгдэхүүн” шалгаруулах журмыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн “Брэнд, шилдэг бүтээгдэхүүн” шалгаруулах арга хэмжээг зохион байгуулна.

✅ХОМЫН ТАЛЫН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР ЮНЕСКО-ГИЙН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРУУДЫН ДЭЛХИЙН СҮЛЖЭЭНД НЭГДЛЭЭ

Өнөөдөр (2025.09.27) БНХАУ-ын Ханжоу хотод болж буй ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн 37 дугаар хурлаар Хомын Талын Байгалийн Цогцолборт Газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд албан ёсоор бүртгэн батламжийг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Чинүүхэй, Хомын Талын БЦГ-ын Хамгаалалтын захиргааны дарга Ц.Мөнхбат нарт гардууллаа.

✅”MONGOLIAN DRIFT SERIES 2025 | DARKHAN CITY” ТЭМЦЭЭНД УРЬЖ БАЙНА

#Дархан хотын 64 жилийн ойг угтан “Mongolian Drift Series 2025” Сонирхогчийн ангиллын тэмцээнийг энэ сарын 19-ний өдөр 09:00-18:00 цагт зохион байгуулна.

✅“ТАЛЫН ТҮМЭН АДУУ-2025” АДУУН СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ ХЭНТИЙ АЙМГИЙН ЧИНГИС ХОТОД БОЛНО

✅ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ДУНД "АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛД ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ ЗАРЛАЖ БАЙНА

Говь-Алтай аймгийн аялал жуулчлалын салбар болон орон нутгийн залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэх гарцыг тодорхойлох, мэдлэг чадвараа нэмэгдүүлэх, бүтээлч санаа, шинэлэг шийдлээр хандах зорилгоор 16-40 насны залуучуудын дунд эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байна.

✅ГОВИЙН АЛХАЛТЫН ФЕСТИВАЛЬ" (Gobi Walking Festival) ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дэлхийн аялал жуулчлалын өдрөөр “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого , аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн Явган алхалтын холбоотой хамтран иргэдийн эх дэлхийдээ ээлтэй, эрүүл чийрэг, амьдралын идэвхтэй, эерэг хэв маяг, дадал зуршлыг дэмжих зорилгоор "ГОВИЙН АЛХАЛТЫН ФЕСТИВАЛЬ" (Gobi Walking Festival) арга хэмжээг зохион байгууллаа.

✅“ЧОЙРЫН БОГДЫН ГОРОО АЛХАЛТ” ЯВГАН АЯЛАЛ ХИЙВ

Говьсүмбэр аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас “Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-ийг тохиолдуулан “Чойрын богдын Гороо алхалт” арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээ нь иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлж, орон нутагт тогтвортой спорт аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялагчдад зүй зохистой аялах нөлөөллийн аяныг өрнүүлж, нийгэмд оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилготой.


📌ОЛОН УЛСЫН АРГА ХЭМЖЭЭ

✅ЕВРОПЫН ХОЛБООНД ТҮР ХУГАЦААНД ИРЭХ ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД

Европын Холбоонд түр хугацаанд ирэх (90 хүртэл хоногийн богино хугацааны визтэй) гадаад иргэдийн хилээр нэвтрэх, гарах хөдөлгөөнийг бүртгэх Entry/Exit System (EES) систем 2025 оны 10 дугаар сарын 12-ноос үе шаттайгаар хэрэгжиж эхлэх бөгөөд 2026 оны 4 дүгээр сарын 10-наас бүрэн хэмжээнд хэрэгжинэ.

✅IBT BERLIN - 2026 ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНГИЙН УРЬДЧИЛСАН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

69 дахь удаагаа ХБНГУ-ын Берлин хотод 2026 оны 03-р сарын 03-05-ны хооронд зохион байгуулагдах “ITB Berlin – 2026” Олон улсын Аялал Жуулчлалын Үзэсгэлэнгийн урьдчилсан бүртгэл эхэллээ.

✅"CHINA INTERNATIONAL TRAVEL MART" ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН 12 ДУГААР САРЫН 19-21-НИЙ ХООРОНД БНХАУ-Д БОЛНО

✅БЕРЛИНД БОЛОХ ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭНД МОНГОЛ УЛС ОРОЛЦОНО

Жил бүрийн 11 дүгээр сарын эхээр Германы Берлин хотод дэлхийн 60 гаруй орны 500 орчим оролцогчийг нэгтгэдэг олон улсын худалдааны үзэсгэлэн зохион байгуулагддаг. Германчууд энэ үеэр Зул сарын баярын бэлэг, урлал, гар хийцийн бүтээгдэхүүнээ худалдан авдаг уламжлалтай

✅ЛОНДОН ХОТОД БОЛОХ “WORLD TRAVEL MARKET” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХ АЖ АХУЙН НЭГЖИЙГ БҮРТГЭЖ БАЙНА

2025 оны 11 сарын 4-6-ны хооронд Английн Лондон хотноо 45 дахь удаагаа зохион байгуулагдах WTM үзэсгэлэнд оролцох цөөн байгууллага нэмж бүртгэнэ. Зах зээлээ тэлж, бизнесээ өргөжүүлэх бүх байгууллагуудад нээлттэй.

✅МОНГОЛ-ЯПОНЫ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖИВ

ССАЖЗЯ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо НЭЗХЭ, Монгол-Японы аялал жуулчлалын холбооны хамтын ажиллагааны хүрээнд төр, хувийн хэвшлийн 14 аж ахуйн нэгж “TOURISM EXPO JAPAN-2025” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол улсаа сурталчлан ажиллав. Үзэсгэлэн 9 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд болсон ба салбарын голлох төлөөллүүд бизнес, түншлэлийн харилцааг өргөжүүлсэн чухал арга хэмжээ боллоо.

✅АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБОО, JAPAN AIR TRAVEL MAKETING CO.,LLC-ТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ “САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛЛАА

Энэхүү түншлэл нь аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлж, хоёр орны соёл, ойлголцлыг бэхжүүлэх зорилготой.