"СЭЛЭНГЭЭР АЯЛАХУЙ” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ


ССАЖЗЯ, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хамтран “Сэлэнгээр аялахуй” аялал жуулчлалын зөвлөгөөнийг Сэлэнгэ аймгийн аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжийг хамруулан зохион байгуулж байна. Сэлэнгэ аймаг нь тариалан, газар нутгийн онцлогтой уялдуулсан агро аялал, орон нутгийн иргэдийн оролцоонд тулгуурласан жуулчны бааз, эко суурин бүс, хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлал, түүх соёлын өвийг хадгалсан танин мэдэхүйн аялал зэрэг олон чиглэлээр хөгжүүлэх боломжтой юм.

СЭЛЭНГЭ АЙМАГ НЬ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨГЖЛИЙН ИНДЕКСИЙН ҮЗҮҮЛЭЛТЭЭР 3,4 ОНООГООР 12 ДУГААР БАЙРТ ОРЖЭЭ

Иймд төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагааг бэхжүүлж, аймгийн аялал жуулчлалын бодлого, төлөвлөлт, салбарын нэгдмэл хөгжлийг дэмжих нь чухал. Зөвлөгөөнд олон улсын стандартад нийцсэн онол, практикийн мэдлэг, туршлагатай эрдэмтэн, докторууд, салбарын манлайлагчид үндсэн болон зочин илтгэгчээр оролцож мэдээлэл солилцож, тулгамдаж буй асуудлын гарц, шийдлийг хэлэлцэх юм.

САЛБАРЫН ГОЛЛОХ АСУУДЛААР ДАРААХ ИЛТГЭГЧ НАР ОРОЛЦОЖ БАЙНА

- Д.ГАНСҮХ:- Аялал жуулчлалын тогтвортой Хөгжлийн төв”-ийн УЗ-ийн дарга, доктор, профессор,

- Ө.АМГАЛАН:- МУИС-ын Хот, бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Ph.D

- В.БАТЗОРИГ:- АЖМХ-ны Дэд ерөнхийлөгч

- Г.САРАНТУЯА:- “Таван хан” АЖХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн;

- Д.МӨНХТӨМӨР:- Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэгийн хүндэт гишүүн;

-Б.ОДБАЯР:- ССАЖЗЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Шинжээч нар итгэл тавина.

ЗОЧИН ИЛТГЭГЧ НАР:

- Ж.ЗОЛЗАЯА:- “Expert hospitality” Үүсгэн байгуулагч, сургагч багш;

- С.ЭРДЭНЭЧИМЭГ:- Монголын мастер тогооч нарын холбооны Зөвлөх багш, МУ-ын Зөвлөх инженер, илтгэл тавина.

САЛБАР ХУРАЛДААНЫ МОДЕРАТОР:

- О.МӨНХНАСАН:- АЖМХ-ны Дэд бүтэц хариуцсан Дэд ерөнхийлөгч;

- Г.ГАНТУЛГА:- “ХоРеКа” Гүйцэтгэх захирал нар оролцоно.

Зөвлөгөөнд Сэлэнгэ аймгийн засаг дарга Н.Лхагвадорж , ИТХ-ын дарга Г.Бат-Орхон, ССАЖЗЯ-ны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Батчимэг, АЖМХ-ны Дэд ерөнхийлөгч О.Мөнхнасан, В.Батзориг, АЖМХ-ны Гүйцэтгэх захирал М.Нарангэрэл, “Монголын жуулчин тээвэр”-ийн холбооны Тэргүүн Б.Ижилмөрөн нарын албаны хүмүүс оролцов.