БОГДХАН УУЛ “НОГООН ТЭМДЭГЛЭГЭЭТ” АЛХАЛТЫН ЗАМЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО


БНЧУ-ын 130 жилийн түүхтэй явган алхалтын замын тэмдэг, тэмдэглэгээний стандартыг Монгол Улсад нэвтрүүлж байна. Уг арга хэмжээнд БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Ян Вытопил​, БНЧУ-ын Сенатын танхимын дэд дарга, төлөөлөгчдийн тэргүүн Ийтка Сейтлова, Сенатын танхимын гишүүн, Төрийн захиргаа, бүс нутгийн хөгжил, байгаль орчны байнгын хорооны дарга Збынек Линхарт, Сенатын танхимын гишүүн, Төрийн захиргаа, бүс нутгийн хөгжил, байгаль орчны байнгын хорооны дэд дарга Эва Райхманова болон албаны хүмүүс оролцож байгаа бол Монголын талаас ССАЖЗЯ-ны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийн газрын дарга В.Батчимэг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Э.Цогбадрах, Монголын явган алхалтын холбооны Тэргүүн Б.Болор-Эрдэнэ болон явган алхалтын ахмадын клубийн алхагчид оролцлоо.

УГ ГАЗРЫГ АХМАД ЯВГАН АЯЛАГЧ, АЛХАГЧИД КЛУБИЙН НЭРЭМЖИТ БОЛГОВ

БНЧУ-ын 130 жилийн түүхтэй явган аяллын замын тэмдэглэгээний түүхийг дурдвал:

  1. Чехийн Хөлөгчдүүдийн клуб (KČT) 1889 онд анхны явган аяллын замаа тэмдэглэж эхэлснээр өнөөгийн дэлхийд танигдсан систем үүсчээ.
  2. Тэмдэг нь цагаан хүрээтэй улаан, цэнхэр, ногоон, шар өнгийн зурвасаар хийгддэг.
  3. Өнгө бүр нь замын ач холбогдол, урт, чиглэлийг илэрхийлнэ.
  4. Өдгөө Чех улсад 40,000 км-ээс давсан тэмдэглэгдсэн замтай, бүхэлдээ сайн дурынхны хөдөлмөрөөр арчлагддаг.

Энэ уламжлал Европ даяар загвар болж, аялал жуулчлалын соёлыг тодорхойлсоор байна.

УГ СТАНДАРТ НЭВТЭРСНЭЭР WALKING TOURISM - ЯВГАН АЛХАЛТЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙН ЖИШЭЭ БОЛНО

Уг явган аяллын замын тэмдэглэгээний систем нь БНЧУ-ын аялал жуулчлалын гол брэнд болжээ.

Улаан, цэнхэр, ногоон, шар өнгийн тэмдэглэгээ нь аялагчдыг аюулгүй, соёлтой аялалд хөтөлдөг. Монголд ийм жимийн сүлжээг бий болгосноор дотоод, гадаад жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, байгальд ээлтэй аяллын шинэ соёлыг төлөвшүүлэх боломжтой.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Embassy of Mongolia to the Czech Republic

Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа

Mongolian Walking Association - Монголын Явган Алхалтын Холбоо

#GoMongolia

#AlwaysMoving


-