#Дархан хотын 64 жилийн ойг угтан Mongolian Drift Series 2025 Сонирхогчийн ангиллын тэмцээнийг энэ сарын 19-ний өдөр 09:00-18:00 цагт зохион байгуулах гэж байна.
Орон нутагт тусгай сонирхлын аялал жуулчлалыг дэмжин хөгжүүлэх, залуучуудын цагийг зөв боловсон өнгөрүүлэх, дрифтийн спортыг орон даяар нээлттэй сурталчлан таниулах, тамирчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, тухайн аймагт авто спорт сонирхогчдыг нэмэгдүүлэх зорилготой зохион байгуулагдах тус тэмцээн Дархан сумын 8, 9-р баг, “Морин хуур” цогцолборын урд аюулгүйн тойрогт болно.
- Монголын Мэргэжлийн Спорт Авто Машины Холбоонд бүртгэлтэй тамирчин байх,
- ММСАМХолбоотой хариуцлагын гэрээ хийсэн байх,
- Оролцогчид тэмцээний өмнө техникийн үзлэгт орсон байх,
- Тэмцээнд оролцох машины гадаад өнгө үзэмжид анхаарах
- Тэмцээний өмнө сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, архи согтууруулах ундаа хэрэглээгүй байх,
- Mongolian Drift Series Final Round - Мэргэжлийн болон Сонирхогчдын ангиллын тамирчид тэмцээнд оролцох эрхтэй байх.
1. Тамирчид тэмцээний өмнө техникийн үзлэгт орсон байна.
2. Тамирчид өөрсдийн хамгаалалтын каск, өмсгөлийг бүрэн өмссөн байна.
3. Шаардлага хангаагүй тамирчдыг тэмцээнээс хасна.
УРАЛДААНЫ ЖУРАМ:
- ММСАМХолбооны шүүгчдийн гаргасан замын дагуу дрифтийн үйлдлийг гүйцэтгэнэ.
- Жагсаалтад ороогүй тамирчид оролцохгүй.
- Зохион байгуулагчдын тавьсан шаардлагыг заавал биелүүлнэ. - Тэмцээний үеэр ёс зүйн зөрчил гаргахгүй байна.
- Тэмцээнд оролцох автомашины аюулгүй байдал техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна.
ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ:
I байр Медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал /10,000,000/
II байр Медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал /6,000,000/
III байр Медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал /3,000,000/
1-р үеийн өндөр оноо Цом, өргөмжлөл хүртээнэ.