ХОМЫН ТАЛЫН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР ЮНЕСКО-ГИЙН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРУУДЫН ДЭЛХИЙН СҮЛЖЭЭНД НЭГДЛЭЭ


Өнөөдөр (2025.09.27) БНХАУ-ын Ханжоу хотод болж буй ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн 37 дугаар хурлаар Хомын Талын Байгалийн Цогцолборт Газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд албан ёсоор бүртгэн батламжийг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Чинүүхэй, Хомын Талын БЦГ-ын Хамгаалалтын захиргааны дарга Ц.Мөнхбат нарт гардууллаа.

ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөр нь хүн ба хүрээлэн буй орчны харилцаа холбоог сайжруулах зорилгоор 1971 онд хэрэгжиж эхэлсэн ба биологийн төрөл зүйл, байгалийн нөөцийг хадгалан хамгаалах, тэдгээрийн тогтвортой хэрэглээг дэмжиж ирсэн. Мөн Хүн ба шим мандал хөтөлбөрийн хүрээнд зохих шалгуур хангасан газар нутгуудыг Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд “Шим мандлын нөөц газрууд” гэдэг нэрээр бүртгэдэг.

Хөтөлбөрийн зорилго нь шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэгдсэн газруудын нэр хүндийг олон улсын түвшинд нэмэгдүүлж, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар тухайн орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, орон нутгийн эдийн засагт хувь нэмэр оруулах явдал юм.

Өнөөдрийн байдлаар ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд дэлхийн 136 орны 759 газар нэгдээд байгаа бөгөөд Монгол Улсаас бүртгүүлсэн шим мандлын нөөц газрын тоо ийнхүү 12 болж нэмэгдэж байна.


🌏Khomyn Tal National Park was designated for inclusion in the World Network of Biosphere Reserves.


At the 37th session of UNESCO’s International Co-ordinating Council of the Programme on Man and the Biosphere (MAB), held in Hangzhou, China on 26–28 September 2025, Khomyn Tal National Park was officially designated for inclusion in the World Network of Biosphere Reserves. The certificate was received by B. Chinuukhei, Secretary-General, Mongolian National Commission for UNESCO and Ts. Munkhbat, Director of the Khomyn Tal NP’s Administration.

The MAB Programme, launched in 1971, promotes the conservation of biodiversity and natural resources while encouraging their sustainable use. Biosphere Reserves are internationally recognized sites that foster harmony between people and nature, support sustainable tourism, and contribute to local livelihoods.

With this recognition, the global network now includes 759 sites in 136 countries, and Mongolia’s total number of Biosphere Reserves has increased to 12.

#UNESCO #UNESCOSites #Khomyntal #Nationalpark #biospherereserves #conservation #biodiversity #BiodiversityConservation