ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БРЭНД, ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН ШАЛГАРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛНА


Дархан хот байгуулагдсаны 64 жилийн ойг угтаж, Монгол Улсын Шадар Сайд аймгийн Засаг даргатай байгуулсан Монгол Улсын Засгийн Газрын зарим чиг үүргийг Дархан-Уул аймагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ, Стандарт хэмжилзүйн хэлтсийн “Дархан–брэнд, шилдэг бүтээгдэхүүн” шалгаруулах журмыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн “Брэнд, шилдэг бүтээгдэхүүн” шалгаруулах арга хэмжээг зохион байгуулна.

Орон нутгийн үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд сурталчлах, чанаоыг дээшлүүлэх дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхийг дэмжих, хэрэглэгчийн итгэлийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг сайжруулахад энэхүү шалгаруулалтын зорилго оршино.

Үйл ажиллагааг:

• Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар

• Мэдээлэл технологийн алба

• Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг хамтран зохион байгуулна.

Бүтээгдэхүүн, үйлчилгээ нь дараах үндсэн шалгуур хангасан байна. Үүнд:

- Үндэсний стандартын шаардлага хангасан байх

- Хүнсний болон үйлдвэрлэлийн эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байх

- Шинэ техник технологи ашигласан, бүтээлч шийдэлтэй байх

- Орон нутгийн онцлогийг шингээсэн аймгийн нэрийн хуудас болж чадахуйц өвөрмөц шинж чанартай байх

- Борлуулалтын тогтвортой байдал, хэрэглэгчийн үнэлгээ өндөр байх

- Байгаль орчинд ээлтэй байдал, түүхий эдийн тогтвортой хэрэглээ, байгаль хамгаалах бодлого

🔹Брэнд шилдэг бүтээгдэхүүний шалгаруулалтад дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ.

Үүнд:

- Хүсэлт /ямар шагналд ямар бүтээгдэхүүн, үйлчилгээг өрсөлдүүлэх тухай/

- Байгууллагын болон бүтээгдэхүүний танилцуулга

- Бүтээгдэхүүн, үйлчилгээний тохирлын гэрчилгээ, лабораторийн шинжилгээний бичиг

- Зах зээл дээрх борлуулалт, хэрэглэгчийн үнэлгээний мэдээлэл

  1. Оролцогч байгууллага нь брэнд, шилдэг бүтээгдэхүүний аль төрөлд оролцож буйгаа тодорхой заасан бүтээгдэхүүний онцлог давуу талыг харуулсан танилцуулгыг богино хэмжээний бичлэг /Reel/ бэлтгэн материалын хамт ирүүлнэ. Шалгаруулалтад ирүүлсэн материалыг аймгийн засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж шалгаруулна.
  2. Дархан-Уул аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсийн darkhanuul@masm.gov.mn хаягаар 2025 оны 10-р сарын 24-ны өдрийн 17 цаг хүртэлх хугацаанд ирүүлнэ.

🔹Шагналын сан:

1. Брэнд бүтээгдэхүүн -1 цом, өргөмжлөл, мөнгөн шагнал

2. Шилдэг бүтээгдэхүүн /хүнс, аж үйлдвэр/-2 цом, өргөмжлөл, мөнгөн шагнал

3. Аймгийн шилдэг чанарын менежер-1 цом, өргөмжлөл, мөнгөн шагнал

4. Чанарыг эрхэмлэгч хамт олон-1 цом, өргөмжлөл, мөнгөн шагнал

🔹Брэнд, шилдэг бүтээгдэхүүнээр шалгарсан аж ахуйн нэгж байгууллагатай “Лого хэрэглүүлэх” гэрээг байгуулж, бүтээгдэхүүнийг орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон байгууллагын цахим хуудсаар сурталчлах юм байна.