“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБОО”-НЫ НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГИЙН ЭЗЭД ТОДОРЛОО


Нэг тэрбум төгрөгийн “Тэтгэлэгт дадлага” хүний нөөцийн зорилтот төслийн хүрээнд тур оператор, зочид буудал, жуулчны бааз зэрэг байгууллагад 90-ээс дээш хоногоор дадлага хийж, амжилттай тайлан хамгаалсан 20 оюутан тус холбооны нэрэмжит 1,500,000 төгрөгийн тэтгэлэг хүртлээ.

ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ ДАДЛАГАЖИГЧААР ДАРААХ ОЮУТНУУД ШАЛГАРАВ

1. У.Үүрийнгэгээ (Санхүү Эдийн Засгийн Их Сургууль)

2. Д.Зундуйжамц (ХААИС)

3. Т.Дөлгөөн (Хангай Их Сургууль)

нар шалгарч, гадаадад аялах эрхийн эзэд боллоо.

Батламжийг ССАЖЗ-ын Сайдын Зөвлөх Б.Золбадрал, ССАЖЗЯ-ны АЖБЗГ-ын дарга В.Батчимэг, АЖ-ын мэргэжлийн холбооны Ерөнхийлөгч Т.Баттулга, Нью жуулчин ХХК-ий ерөнхий захирал Ш.Нэргүй, Дэд ерөнхийлөгч О.Мөнхнасан, Дэд ерөнхийлөгч В.Батзориг, дэд ерөнхийлөгч, АЖ-ын боловсрол хөгжлийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Д.Батболд, гардуулан, баяр хүргэлээ.

АЖМХолбооны гишүүдийн татвараас энэхүү хуримтлал бий болдог бөгөөд нийт гишүүн байгууллагадаа талархал илэрхийлье.