Тус арга хэмжээнд МҮХАҮТ-ын менежментийн баг, Боловсролын Яам, GIZ, Боловсролын Ерөнхий газар, Боловсролын Үнэлгээний Төв, Мэргэжлийн болон Техникийн боловсрол сургалтын байгууллага, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, Хувийн Хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцон Хосмог болон ажлын байран дахь сургалтын ач холбогдол, давуу тал, нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөөний талаар ярилцлаа. Арга хэмжээг нээж МҮХАҮТ-ын Бизнес академийн дарга Д.Бямбадорж үг хэлж, хосмог сургалт, ажлын байран дахь сургалтын ач холбогдол, давуу тал, нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөө, МҮХАҮТ-ын зорилт сэдвээр илтгэл танилцуулга хийлээ.