2025 оны 9 дүгээр сарын 23–25-нд Парис хотын Porte de Versailles-д болох IFTM – International & French Travel Market олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбооны Европ зах зээлийн 5 гишүүн байгууллага оролцож байна.
Үүнд:
1. Степиндимсе ХХК
2. ДМД Монгол ХХК
3. Unlock Steppe Mongolia ХХК
4. Монгол Талын Мэлмий ХХК
5. Nomad Planet ХХК
IFTM нь Европын аялал жуулчлалын хамгийн том B2B үзэсгэлэнгийн нэг бөгөөд 2000 гаруй компани, олон улсын мэргэжлийн төлөөлөгчид оролцдог. Монголын аялал жуулчлалын хувийн хэвшлүүд энэ талбараар дамжуулан улс орныхоо өвөрмөц байгаль, нүүдэлчин соёл, тогтвортой аяллын бүтээгдэхүүнүүдийг сурталчилж, шинэ түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр зорьж байна.