Аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадвар, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зорилгоор зочид буудал, дэн буудал, жуулчны бааз зэрэгт хамаарах үндэсний стандартуудыг шинэчлэх ажил эхэллээ. Уг ажлын хэсгийн хурал 10 дугаар сарын 2,6-ны өдрүүдэд цахим болон танхимын хэлбэрээр амжилттай боллоо.
- MNS 4588:2008 – Зочид буудал. Ерөнхий шаардлага
- MNS 5738:2007 – Дэн буудал. Ерөнхий шаардлага
- MNS 5927:2008 – Зочид буудлын үйлчилгээний чанарын зэрэглэл
- MNS 6043:2009 – Резорт, жуулчны бааз, гэр буудлын ерөнхий шаардлага байх юм.
Эдгээрийг олон улсын жишигт нийцүүлэх замаар үйлчилгээний чанарыг сайжруулж, салбарын хөгжилд шинэ шат авчрах зорилготой. Стандарт шинэчлэлийн талаар Зочид буудлуудын холбоо, Жуулчны бааз, байршуулах хэрэгсэл эрхлэгчдийн холбоо, “Өргөө” дэн буудал эрхлэгчдийн холбоо зэрэг байгууллагуудтай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, гишүүдийн саналыг нэгтгэн ажиллаж байна. Уулзалтад Зочид буудлуудын холбооны гүйцэтгэх захирал Н. Батцэнгэл, Жуулчны бааз, байршуулах хэрэгсэлийн салбар холбооны тэргүүн С. Алтантуяа, “Өргөө” дэн буудал эрхлэгчдийн холбооны тэргүүн Б. Батболд нар оролцов.