“Түмэн бээрийн цайны зам” гурван улсын аялал жуулчлалын Сайд нарын өндөр дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангах талаар Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлал бодлогын хэрэгжилтийн газрын дарга В.Батчимэг, АЖМХ-ны гадаад харилцааны мэргэжилтэн Б.Цэцэгмаа, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын атташе Ли Жи нар уулзалт хийв.
Түүхэн ач холбогдолтой энэхүү төсөл нь аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, гурван улсын иргэдийн соёл, түүхтэй танилцах өргөн боломжийг нээж байгаа юм. Тус ажлын хүрээнд БНХАУ болон ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэв.
УУЛЗАЛТААР ДАРААХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА
- Сайд нарын албан уулзалт;
- Гурван Улсын аж ахуй нэгжийн хамтын ажилллагааны уулзалт
- “Түмэн бээрийн цайны зам” авто аяллын нээлт хийхээр талууд санал нэгдэв.
Мөн цаашид хийх арга хэмжээний хүрээнд гурван улсын маршрутын дагуу соёлын цогцолбор байгуулах, авто ралли тэмцээн зохион байгуулах талаар санал солилцлоо.
БНХАУ-ААС 170000 ГАРУЙ ЖУУЛЧИН ИРСЭН БОЛ МОНГОЛ УЛСААС 2 САЯ ГАРУЙ ИРГЭН БНХАУ-ЫН ЗОРЬЖЭЭ
Статистикт дурдсанаар, 2024 онд БНХАУ-аас Монгол Улсад 170 мянган жуулчин ирсэн бол Монгол Улсаас БНХАУ руу зорчсон иргэдийн тоо 2 сая 40 мянгад хүрсэн юм. Учир нь Улаанбаатараас Хятадын гурван хот руу шинээр тогтмол нислэг үйлдэж эхэлсэн нь хоёр орны жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлж байгааг онцолж байв.
Гурван Улсын аялал жуулчлалын Сайд нарын уулзалт 2025 оны 11-р сарын 7–8-нд Дархан-Уул аймагт зохион байгуулагдана.