СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗДТГ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ “САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛАВ


Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо (НЭЗХЭ), Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газартай орон нутгийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах “САНАМЖ БИЧИГ” байгуулж, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, АЖМХ-ны Дэд бүтэц хариуцсан Дэд ерөнхийлөгч О.Мөнхнасан нар гарын үсэг зурав. Санамж бичгийн зорилго нь талууд Монгол Улсад аялал жуулчлалын салбарыг бүсчлэн хөгжүүлэхэд хамтран ажиллах, Сэлэнгэ аймагт аялал жуулчлалын чиглэлээр тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлд хамтран ажиллах, Сэлэнгэ аймагт аялал жуулчлалаар хүлээн авч буй жуулчдын тоог нэмэгдүүлэх энэ төрлийн үйл ажиллагаанд аймгийн аялал жуулчлалын оролцогчдийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг чадавхжуулах, идэвхжүүлэхэд орших юм.