Нийслэлийн аялал жуулчлалын газар, “Цолмон трэйвел” МАЖХ-ны санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “ЖУУЛЧИН ТӨГӨЛ” байгуулж, жил бүр салбарын аж ахуйн нэгжийн оролцоо, дэмжлэгтэйгээр бүх нийтийн мод тарих өдрүүдэд мод тарьдаг уламжлал тогтоод буй . Энэ удаагийн мод тарих арга хэмжээнд салбарын 40 гаруй хүн оролцлоо. Тарьсан мод нь сайн ургалттай байж, байгуулсан төгөл нь ой болох болтугай. Та нартаа маш их баярлалаа.
“ЖУУЛЧИН ТӨГӨЛ”-Д ХАНДИВ ӨРГӨСӨН ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА
- Монголын Солонгос Зах Зээлийн Аялал Жуулчлалын Холбоо
- Монголын жуулчин тээврийн холбоо / АЖМХ
-АЖМХ - Хятад зах зээлийн салбар холбоо
- #Жуулчны бааз, байршуулах хэрэгслийн мэргэжлийн холбоо
- Санхүү Эдийн Засгийн Их Сургууль/University of Finance and Economics
- Mongolian Professional Tour Guides Association