АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫНХАНД ЗОРИУЛСАН 2026–2027 ОНЫ СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ


Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо нь салбарын ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор 2026–2027 онд гишүүддээ зориулсан сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

2026 оны IV улиралд дараах чиглэлээр сургалт явуулна. Үүнд:

  1. Солонгос хэлний анхан шат;
  2. Зочлох үйлчилгээний үйл ажиллагааны стандарт заавар (SOP);
  3. Дижитал маркетинг ба хиймэл оюун ухаан (AI);
  4. Чадамжийн гэрчилгээтэй мэргэжил олгох 45 хоногийн сургалт;
  5. Өвлийн болон тусгай сонирхлын аяллын бүтээгдэхүүн;
  6. Хөтөч-тайлбарлагчдын мэргэшүүлэх сургалт;
  7. Санхүү ба өртөг тооцоолол;
  8. Зочлох үйлчилгээний стандарт;
  9. Тогтвортой аялал жуулчлал ба ногоон стандарт;
  10. Хээрийн аюулгүй байдал ба анхан шатны тусламж;
  11. Аяллын улирлын өмнөх нэгдсэн бэлтгэл;
  12. Байршуулах үйлчилгээний шинэчлэгдсэн стандарт.

Байршуулах үйлчилгээний шинэчлэгдсэн стандартын сургалт 2026 оны IV улирлаас 2027 оны I–II улиралд үргэлжилнэ.

Дээрх сургалтаас солонгос хэл, зочлох үйлчилгээний SOP, дижитал маркетинг ба AI, өвлийн болон тусгай сонирхлын аяллын бүтээгдэхүүн, зочлох үйлчилгээний стандарт, тогтвортой аялал жуулчлал, хээрийн аюулгүй байдал ба анхан шатны тусламжийн сургалтууд гишүүдэд төлбөргүй байна. Бусад сургалтад гишүүд 20 хувийн хөнгөлөлттэй хамрагдах боломжтой.

2027 оны I улиралд гамшгаас хамгаалах болон хөдөлмөрийн харилцааны сургалт, II улиралд хоол, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Гамшгаас хамгаалах сургалт төлбөргүй бөгөөд бусад хоёр сургалтад гишүүдэд 20 хувийн хөнгөлөлт үзүүлнэ.

Мөн хөтөч-тайлбарлагчдын үнэмлэх болон мэргэжлийн ур чадварын зэрэглэл тогтоох журмын хэрэгжилтийг хангах хүрээнд 2026 оны IV улиралд хөтөч-тайлбарлагчдын шалгалт зохион байгуулахаар төлөвлөж байна.

Сургалтын хуваарийг салбар холбоодын санал, хэрэгцээнд үндэслэн нарийвчлан гаргах бөгөөд гишүүн байгууллагуудыг ажилтнуудаа сургалтад хамруулах бэлтгэлээ ханган, сургалтын хэрэгцээ, саналаа холбоонд ирүүлэхийг уриалж байна.