Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны НЭЗХЭ-ийн 2026 оны ээлжит нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдана.
-Ээлжит нэгдсэн хуралдаанаар холбооны үйл ажиллагааны хэрэгжилт, 2026 онд хийж хэрэгжүүлсэн ажил, үр дүнг хэлэлцэхийн зэрэгцээ цаашдын үйл ажиллагааны чиглэл, зорилт, салбарын хөгжлийн асуудлаар гишүүдийн санал, оролцоог тусган хэлэлцэнэ. Мөн аялал жуулчлалын салбарын мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, гишүүн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, салбарын тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр санал, шийдлүүдийг хэлэлцэх юм.
