МОНГОЛ, АРАБЫН БАТ ТҮНШЛЭЛИЙН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА


Монгол, Арабын Бат Түншлэлийн Холбоо НҮТББ болон Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо НЭЗХЭ хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.

Санамж бичгийн хүрээнд талууд аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, мэргэжлийн сургалт, туршлага солилцооны хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр болсон байна. Түүнчлэн Монгол Улсын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг Арабын зах зээлд сурталчлан таниулах, хоёр талын мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг дэмжихэд анхаарч ажиллана.

Хамтын ажиллагааны үндсэн чиглэлд:

  1. Аялал жуулчлалын салбарын хүний нөөц, мэргэжлийн сургалтыг хөгжүүлэх;
  2. Сургалт, туршлага солилцоо болон мэргэжлийн хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх;
  3. Монгол Улсын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг Арабын зах зээлд сурталчлах;
  4. Мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг дэмжиж, шинэ боломжуудыг бий болгох зэрэг асуудал багтаж байна.

Уулзалтад Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Сургалтын төв хариуцсан дэд захирал С.Нина оролцож, санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлэх ажил болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.