Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо болон モンゴル日本観光協会/Монгол Японы аялал жуулчлалын холбоо -ны төлөөлөл Монгол, Японы аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа, зах зээлийн боломжийн талаар уулзалт хийв.
Уулзалтад АЖМХ-ны Гадаад харилцаа хариуцсан менежер М.Мөнхжаргал, МЯАЖХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн М.Доржханд (“Жигүүр” ХХК), Б.Алтай (“Монстер Трэйвел”) нар оролцов.
Япон талаас JNTO-ийн Бээжин дэх оффисын төлөөлөгч Ринка Ко, туслах менежер Донг Мин, мөн Окинавагийн аж үйлдвэрийг хөгжүүлэх нийтийн корпорацийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын төлөөлөгч Маэда Кэнжи, Ван Ши Хун нар оролцож, хоёр талын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Монголын аялал жуулчлалын өнөөгийн нөхцөл байдал, Монгол Улсаас Япон Улсыг зорин аялж буй жуулчдын сонирхол, аяллын чиг хандлага, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцав. Мөн Монгол, Японы аялал жуулчлалын байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, харилцан жуулчин солилцох, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, хөтөлбөрүүдийг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцсон юм.


