Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, “HR Global Firm” байгууллагатай аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, мэргэшүүлэх, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД:
• Салбарын ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх сургалт, дадлагын хөтөлбөр хэрэгжүүлэх;
• Монголын мэргэжилтнүүдийг БНСУ-ын стандарт, туршлагад сургах ;
• БНСУ-д ажиллах сонирхолтой мэргэжлийн ажиллах хүчийг шаардлагатай квот, визний ангилал, хууль тогтоомжийн хүрээнд бэлтгэх;
• E-7 визний чиглэлээр солонгос хэл, соёл, мэргэжлийн харилцааны сургалт зохион байгуулах;
• Удирдах ажилтнуудыг БНСУ-ын байгууллагуудад туршлага судлуулах, мэргэшүүлэх;
• Хоёр улсын аялал жуулчлал, хүний нөөцийн форум, сургалт, туршлага солилцох арга хэмжээг хамтран зохион байгуулах;
• БНСУ-д ажиллаж, дадлагажсан хүний нөөцийн мэдлэг, туршлагыг Монголын салбарын хөгжилд нэвтрүүлэх зэрэг ажилд хамтран ажиллах юм.

