"Тал нутгийн соёл" арга хэмжээ 9-р сарын 21, 22 нд Чойбалсан хотод болно


Тал нутгийн хүн зоны аж амьдрал, ёс заншил, өв уламжлалыг сурталчлан таниулж, дотоод, гадаадын жуулчдыг урсгалыг нэмэгдүүлэх зорилготой “Тал нутгийн соёл” нэгдсэн арга хэмжээ Дорнод аймгийн Чойбалсан хотод энэ сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Тус арга хэмжээ нь жил бүр болдог ба дараах үйл ажиллагаанууд зохион байгуулагддаг.


Үүнд:

- Халх, буриад, барга, үзэмчин угсаатны соёлын отог байгуулж, зочид төлөөлөгчдөд өв соёлоо сурталчлан танилцуулах арга хэмжээ

- Угсаатны язгуур урлагийн тоглолт

- Дорнод нутгийн брэнд бүтээгдүүн буюу соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа

- Дорнод аймгийн оёдолчдийн холбоо "Дорнын гоёл" хувцас загварын үзүүлбэр

-“Дорнод аймгийн 9 гайхамшиг "Виртуал музейн үйлчилгээ

- Сэцэн хан food festival


Холбогдох утас: 96060933 99191752