Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж энэ оны 2 дугаар сард БНСУ-д албан томилолт хийсэн ба уг ажлын хүрээнд аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт татах, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллахаар болсон юм.
Хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр /2025.10.21/ “Голд Вин” хуулийн товчооны захирал Рю Жэ Ён, “Уулын кафе” аялал жуулчлалын цогцолборын захирал Жан Сон Ён, “Агротек” ХХК-ийн захирал И Чон Сун нарын аж ахуй нэгжүүдийн төлөөлөгчид Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирж, удирдлагын багтай уулзалт хийв.
1. Солонгос улсын хэмжээнд 120 салбартай “Уулын кафе” аялал жуулчлалын сүлжээ цогцолборыг өөрсдийн хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ аймгийн “Сайханы хөтөл”-д салбар байгуулах;
2. Агро техник бүхий ухаалаг 4 улирлын хүлэмж барьж байгуулах;
3. БНСУ-д туршлага судлах зорилгоор улирлын чанартай ажилд ажилтан гаргах зэрэг асуудлуудыг хэлэлцэн, хоёр тал санал нэгдэв.


