UN TOURISM “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХҮНС - САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ” САНААЧИЛГЫГ ЭХЛҮҮЛЖЭЭ


НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллага (UN Tourism), TUI Care Foundation, болон Кембрижийн их сургуулийн Тэсвэржилт ба Тогтвортой хөгжлийн төв (CRSD) хамтран аялал жуулчлалын салбарт тогтвортой, дахин эргэлдэх хүнсний систем бий болгох зорилготой шинэ санаачилгаа зарлалаа. Энэ санаачилгын хүрээнд “Аялал жуулчлалын хүнсний тогтвортой системийн 2040 он хүртэлх замын зураг” боловсруулна. Энэ нь өмнө нь хэрэгжсэн “Хүнсний хог хаягдлыг бууруулах дэлхийн замын зураг”-т тулгуурлах бөгөөд TUI Care Foundation-ийн “Field to Fork” (Талбайгаас ширээ хүртэл) хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хийгдэх юм.

🚀 Яагаад энэ чухал вэ?

Аялал жуулчлал нь хүмүүсийг, газар нутгийг, мөн хоол хүнсийг холбодог том сүлжээ.

Гэвч аялал жуулчлалын салбарт нийт хүнсний 20–40 хувь нь хаягддаг гэсэн тооцоо бий.

Иймээс хүнсийг дахин ашиглах, хаягдлыг бууруулах тойрог системд шилжих нь:

• Хүлэмжийн хийг багасгах,

• Орон нутгийн эдийн засгийг дэмжих,

• Хүнсний аюулгүй байдлыг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Эхний туршилтын төсөл Африкийн Кабо Верде улсад хэрэгжиж эхэлнэ.

Төслийн үр дүн, туршлагыг Кембрижийн их сургуулийн баг оролцсон судалгаагаар дэлхий дахинд түгээнэ.

Засгийн газар, бизнесийн байгууллага, иргэний нийгэм хамтран оролцож, аялал жуулчлалын хүнсний системийг илүү тогтвортой, уян хатан болгох замын зургийг хамтдаа гаргахыг уриалж байна.

🔗 Дэлгэрэнгүй: untourism.int/circular-economy/food-for-good-initiative

📩 Холбоо барих: irp@untourism.int

—————————————————————————

🌍 Tourism Food for Good initiative has just been launched!

♻️UN Tourism, the TUI Care Foundation, and the University of Cambridge’s Centre for Resilience and Sustainable Development (CRSD) have joined forces to co-create sustainable and circular food systems across the tourism value chain.

✅The initiative will develop the 2040 Impact Roadmap for Sustainable Food Systems in Tourism, building on the Global Roadmap for Food Waste Reduction developed by the One Planet Sustainable Tourism Programme, and its supported through the TUI Care Foundation’s Field to Fork programme.

🚀 Why it matters:

Tourism connects people, places — and food. With an estimated 20–40% of food wasted in the sector, the shift to circular food systems can make tourism a true force for good: reducing emissions, boosting local economies, and enhancing food security.

🤝 Governments, businesses, and civil society are invited to join and co-design the roadmap towards a circular and resilient tourism food system.