ССАЖЗЯ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, "Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт" ХХК, Солонгосын зах зээлийн салбар холбоо МОКТА хамтран агаарын тээвэрлэгчид болон тур операторуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт зохион байгууллаа. Энэ нь Солонгосын зах зээлд чиглэсэн аялал жуулчлалын шинэ боломж, хамтын ажиллагааны чиг хандлагыг тодорхойлсон анхны тусгайлсан уулзалт боллоо.
НИСЛЭГ БА ЖУУЛЧНЫ СТАТИСТИКИЙГ ХАМТРАН ДҮГНЭСЭН БА САЛБАРЫН УЯЛДАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ ЧУХАЛ АЛХАМ БОЛОВ
Хурлын үеэр ССАЖЗЯ-наас өвлийн аялал жуулчлалтай холбоотой хийгдэх ажлын төлөвлөгөө, Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт" ХХК -аас агаарын тээвэрлэгчдийн нислэгийн статистик мэдээлэл, өсөлт бууралтын шалтгааны талаар танилцуулсан бол МОКТА-аас Солонгосын жуулчдын тоо, аяллын чиг хандлага, сонирхол, аялах хугацаа зэрэг зах зээлийн чиглэл бүхий судалгааны илтгэл танилцуулсан юм.
ӨВЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛНЭ
Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид өвлийн аялал жуулчлалыг Солонгосын зах зээлд тэлэх, хамтарсан компанит ажил хэрэгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх чиглэлээр ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон нь арга хэмжээний бодит үр дүн байв. Энэ уулзалт нь агаарын тээвэрлэгчид ба тур операторуудын итгэлцэл, уялдаа холбоог гүнзгийрүүлсэн чухал алхам боллоо.
Уулзалтад агаарын тээврийн “МИАТ” ТӨХК, Аэро Монголия, Korea air, Asiana air, Jeju air, T way компанийн төлөөлөл оролцов.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
CHINGGIS KHAAN INTERNATIONAL AIRPORT
Монголын Солонгос Зах Зээлийн Аялал Жуулчлалын Холбоо
*