БНХАУ-ын олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн буюу China International Travel Mart (CITM) нь Хятадын төрийн зөвлөлөөс зөвшөөрөгдсөн анхны олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн юм. Тус үзэсгэлэн Ази тивдээ хамгийн томд тооцогддог. Бизнес эрхлэгчид энэхүү үзэсгэлэнд өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцуулах, брэнд сурталчлах, бизнесийн харилцаа холбоо тогтоох томоохон боломжийг бүрдүүлдэг.
2025 оны 12 дугаар сарын 19-21ны хооронд Монгол Улсаас аялал жуулчлалын 12 байгууллага, урлаг, соёлын байгууллага болон ССАЖЗЯ, АЖМХ-НЭЗХЭ улсаа сурталчлан оролцохоор төлөвлөж байна.
Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/forms/d/1dO0SzH4HyjKdJRu-wrOipuFLQXqPBrK1Ub7gvI1hZ_0/edit