АЖМХ-НЭЗХЭ, Хонгконгийн Политехникийн Их сургуультай хамтран 2026 оны 6 сарын 11-13-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Азийн Аялал Жуулчлалын Форум 2026” арга хэмжээ болно.
ФОРУМД НИЙТЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА СУНГАГДЛАА
Форум ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН АЗИЙН ПАРАДИГМ сэдвийн хүрээнд зохиогдоно.
Хугацаа:
• Эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авах зарлал: - 2025.02.01-ний өдөр олон нийтэд хүрсэн юм.
• Хураангуй ирүүлэх хугацаа:- 2025.10.01 - 12.01
• Бүтэн өгүүлэл ирүүлэх хугацаа:-2025.12.01 – 2026.02.01
• Сонгогдсон өгүүллүүдийг зарлах хугацаа: 2026.03.01
Илтгэлийг jinah.park@polyu.edu.hk хаягаар илгээнэ үү.
Энэхүү форум нь эрдэмтэн судлаачид, оюутан залуус, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарынхан, хөрөнгө оруулалт, технологийн салбар болон сэдэвтэй холбоотой бүх чиглэлийн хүмүүст нээлттэй.
Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг https://atf2026.mto.mn/ вэбсайтнаас авна уу.