Япон Улсын Аичи мужид 2025 оны 9 дүгээр сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “JET-2025 AICHI, JAPAN” олон улсын аялал, жуулчлалын үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ боллоо. Монгол Улсын бүүтний нээлтийг Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан, ССАЖЗЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Отгонбат нар нээж үг хэлсэн ба хүндэт зочноор Японы Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга асан, Япон Улсын Аялал жуулчлалын холбоо (JATA)-ны Хүндэт ерөнхийлөгч М.Хаяши, дэд ерөнхийлөгч Ю.Хара “JATM” Дэд ерөнхийлөгч Ш.Хатанака болон албаны хүмүүс оролцлоо.
Элчин сайд Б.Баярсайхан нээлтийн үгэндээ Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатны хамт Монгол Улсад анх удаа хийсэн төрийн айлчлалыг онцолж, уг үйл явдал нь хоёр улсын нийтлэг үнэт зүйлс, найрсаг харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдэн мөнхөрч, хоёр улсын ард түмний элгэмсэг дотно нөхөрлөлийг бэхжүүлснээс гадна аялал жуулчлалын салбарт үр өгөөжөө өгөх чухал айлчлал болсныг онцолж байв.
”JAPAN EXPO TOURISM-2025” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ХАМГИЙН ТОМ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН БОЛЛОО
Мөн энэ өдөр “JAPAN EXPO TOURISM-2025” олон улсын үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ болсон ба зохион байгуулагчдын зүгээс уг үзэсгэлэн дэлхийн хэмжээнд хамгийн том үзэсгэлэн болж буйг олон нийтэд зарласан ба үзэсгэлэнд 82 улс, Японы 45 муж оролцож, нийт 1,474 бүүтэнд 1,350 компани, байгууллага оролцож байна. /https://www.t-expo.jp/en/biz/press/news/
Эхний өдөр урьдчилан тохиролцсон уулзалтад 703 худалдан авагч, 826 худалдагч оролцож, нийт 6,071 уулзалт ба Монгол Улсын оролцогчдын хувьд 60 уулзалт хийв. Үзэсгэлэн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГА
2. IRIS TOURS CO.,LTD アイリスツアーズ旅行会社
3. Jiguur
9. Jamo Grand
11. H&A Travel
12. Ikh Khorum Hotel
ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
モンゴル日本観光協会/Монгол Японы аялал жуулчлалын холбоо