МОНГОЛ-ЯПОНЫ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖИВ


ССАЖЗЯ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо НЭЗХЭ, Монгол-Японы аялал жуулчлалын холбооны хамтын ажиллагааны хүрээнд төр, хувийн хэвшлийн 14 аж ахуйн нэгж “TOURISM EXPO JAPAN-2025” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол улсаа сурталчлан ажиллав. Үзэсгэлэн 9 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд болсон ба салбарын голлох төлөөллүүд бизнес, түншлэлийн харилцааг өргөжүүлсэн чухал арга хэмжээ боллоо.

“JAPAN EXPO JAPAN-2025” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦСОНООР ДАРААХ ҮР ДҮНД ХҮРЭВ

  1. Монгол-Японы аялал жуулчлалын холбоо нь АНТА (Бүх Японы аялал жуулчлалын холбоо)-той уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагааны хэлэлцээр хийв.
  2. Айчи мужийн аялал жуулчлалын хөгжлийн төв-тэй хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав.
  3. Японы сошиал медиа инфлюнсерүүдтэй хамтран ажиллах хүрээнд:

- Өвлийн аялал

- Залуучуудад зориулсан танилцах аялал зохион байгуулахаар тохиролцов.

  1. Rurubu олон улсын аяллын танилцуулга ном болон Yomiuri сонин-той хамтран ажиллахаар боллоо. Монгол Улсын бүүтэнд 120-150 B2B уулзалт хийж, 20000 гаруй шинэ аялагчдад эх орноо сурталчлан ажиллав.

“TOURISM EXPO JAPAN-2025” үзэсгэлэнд 82 улс, Японы 45 муж оролцож, нийт 1,474 бүүтэнд 1,350 компани, байгууллага оролцжээ. Урьдчилан тохиролцсон уулзалтад 703 худалдан авагч, 826 худалдагч оролцож, нийт 6,071 уулзалт хийв.

Үзэсгэлэнд амжилттай оролцож, эх орноо сурталчлан ажилласан аж ахуйн нэгжүүддээ баярлалаа!