Жуулчны баазууд уламжлал, өв соёлоо баяжуулан хөгжүүлж үйчилж байна


Монголчууд 2500-3000 жилийн тэртээгээс байгальд ээлтэй, нүүдэллэн амьдрахад тааруулан “гэр” хэмээх сууцыг ашиглаж ирсэн ба өдгөө ч энэхүү сууцаа үндсэн зориулалтаар нь ашиглаж буй жинхэнэ нүүдэлчидтэй цорын ганц улсад тооцогдож байна. Нүүдлийн амьдралын үндсэн суурь байхаас гадна 40 гаруй жилийн өмнөөс монголын аялал жуулчлалын салбарынхан бусад улсын байршуулах хэрэгслүүдээс ялгарах давтагдашгүй өвөрмөц сууцаар үйлчилж эхэлсэн байдаг. Үүнээс хойш Монгол гэрт хонож үзэх хүсэлтэй олон сая жуулчин Монголд “ГЭР БААЗ“ хэмээх дэлхийд давтагдахгүй сууцанд хоноглон тухалж, салбарынхан энэ төрлийн уламжлал өв соёлоо баяжуулан хөгжүүлж, үйлчилж байна. 

Монгол гэр нь нүүдэлчин ард түмний уламжлалт хэрэглээнд тохирсон авсаархан зохион байгуулалт, цомхон тохижилттой сууц учраас зарим талаар жуулчны баазын үйлчилгээний хүрээнд сайжруулалт хийж, хөгжүүлэх, илүү тав тухыг бүрдүүлэх шаардлага зах зээлийн эрэлтээр үүсэж ирсэн. Тиймээс өнгөрсөн 20 жилд баазууд ба гэр хийгсэд дотоод гадаад жуулчдын хотожсон хэрэгцээнд нийцүүлэн, угаалгын өрөө, халаалт, нэмэлт цонх, агааржуулалтын шийдлүүд гэх мэт зочид буудлын өрөөний зарим нийтлэг элементүүдийг үндсэн дүр төрхийг алдагдуулалгүй шингээж, тав тухыг нэмэгдүүлсээр байна. Үүний үр дүнд гэр хэмээх сууцын хувьд нэмэлт өртөг шингэсэн 2-3 сонголтыг аялагчдад санал болгодог болоод байна. 

 Зөвхөн гаднын жуулчдад гэлтгүй дотоод аялагчдын орлого нэмэгдэж, амьдралын хэв маяг өөрчлөгдөн өргөжиж буй нь эргээд дотоодын жуулчдыг орлогын суурь өргөжихөд нөлөөлж, баазуудад илүү боломжууд нэгдэж байна. Гагцхүү цаашид шинэ үеийн иргэдийн амьдрах хэв маягийг ойлгох эсэх, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг мэдэрч, хөгжиж сайжирч чадах эсэх нь жуулчны баазуудыг сорихоор байна.

Майхан толгой жуулчны баазын захирал М.Оюун