Глампинг гэх шинэ хэв маягийн жуулчины бааз тренд болж байна


Сүүлийн жилүүдэд дэлхий даяар “Glamping” гэх шинэ хэв маягийн жуулчины бааз тренд болж байгаа бөгөөд Glamping нь Glamour (дур булаам тансаг), Camping (майхантай аялал ) гэсэн 2 үгний нийлбэр бөгөөд байгалийн сайхан болон хүний хэрэгцээний бүхий л тав тухыг шийдсэн байдаг glamping аяллын чиг хандлага дэлхийд хүчтэй түгэн дэлгэрч байна. Монгол улсад 2019 оноос эхлэн “Glamping” хэв маягийн нүүдлийн майхан кемпүүд үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба Otogloyo, Tukhlakh Gazar, Nomaad, Amar sport camp зэрэг майхан кемпүүд тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Майхантай аялал гэхээр майхан, ширээ сандал, хоолны хэрэгсэл, гудас мишок, хоол хүнс гээд маш их зүйлс цуглуулж бөөгнүүлж машиндаа ачаад амрах биш ядраад ирдэг уламжлалт аялал биш таны очихыг хүссэн байгалын сайханд тав тухтай майхан, мэргэжлийн тогоочдын амтат хоол, тайз, дэлгэц, хөгжим апартур, байгальд ээлтэй эко шийдэлтэй 00, шүршүүр гээд бүхийл тав тухыг хангасан вип  үйлчилгээг аялал санал болгодог юм.

 Монгол улсад аялал жуулчилал улам бүр хөгжин монголд ирэх жуулчидын тоо сүүлийн жилүүдэд улам бүр өссөн жуулчины байршуулах хэрэгсэлийн дутагдалд орж эхэлсэн буюу жуулчины бааз хүрэлцээгүй ачааллаа дийлэхгүй байгаа энэ үед нүүдлийн майхан кемп нь өртөг багатайгаар жуулчидыг тав тухтай аялуулах нэг шийдэл гэж харж байна.

 Мөн нүүдлийн майхан кемпийн хамгийн давуу тал бол байгальд ээлтэй эко шийдэл бөгөөдбайгаль орчиноо бохирдуулахгүйгээр нүүдлэн явдаг байгальд ээлтэй, ул мөргүй аялал юм.


“Тухлах газар” ХХК -ийн Захирал

 С. Амаржаргал