“ОНЫ ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО”-ООР МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧДЫН ХОЛБОО ХҮРТЛЭЭ


“TOURISM AWARDS–2025” арга хэмжээний “Оны шилдэг салбар холбоо”-оор Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо шалгарлаа. Шагналыг тус холбооны ерөнхийлөгч Б.Мөнхбат, гүйцэтгэх захирал Б.Амаржаргал нар гардан авлаа. Монголын аялал жуулчлалын салбарт 2003 оноос хөтөч, тайлбарлагчдын үнэ цэнийг нэмэгдүүлж, мэргэжлийн стандартыг хэрэгжүүлэхэд тууштай ажилласан амжилтыг өндрөөр үнэлжээ. Үе үеийн сургагч багш нар, баг хамт олонд нь халуун баяр хүргэе.