“TOURISM AWARDS – 2025” арга хэмжээний хүрээнд байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт байгаль, аялал жуулчлалын онцгой нөөц бололцоогоороо Увс аймгийн Хяргас нуур “Оны шилдэг зорин очих газар”-аар шалгарлаа. Монгол орны баруун бүсийн байгалийн гайхамшиг болсон Хяргас нуур нь жуулчдын сонирхлыг татах онцлог, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжуудаараа ийнхүү өндрөөр үнэлэгдэв.
Энэхүү эрхэм шагнал хүртсэн Увс аймаг, Хяргас нуурын хамт олонд халуун баяр хүргэе ээ.
