ОНЫ ШИЛДЭГ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН АЖИЛ “ХОГГҮЙ ТЭРЭЛЖ” АЯН ШАЛГАРЛАА


“TOURISM AWARDS – 2025” арга хэмжээний хүрээнд “Оны шилдэг нийгмийн хариуцлагын ажил”-аар Солонгос хэлний хөтөч, орчуулагчдын нэгдсэн холбоо “Солонго-Хонх” ТББ-ийн санаачилсан “ХОГГҮЙ ТЭРЭЛЖ” аян шалгарлаа. Байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлалын бүсийн цэвэр цэмцгэр байдлыг хангах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх бодит үр дүнтэй энэхүү санаачилга нь нийгмийн хариуцлагын шилдэг жишээ боллоо .

Уг аянд 420 гаруй хөтөч, орчуулагч, сайн дурын иргэд, дэмжигч байгууллагууд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүс, маршрутууд болон нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэж, нийт 20 гаруй тонн хог хаягдал цэвэрлэв.

Шагнал хүртсэн “Солонго-Хонх” ТББ болон аянд оролцсон нийт хамт олонд халуун баяр хүргэе ээ.