“ОНЫ ШИЛДЭГ ЖУУЛЧИН ТЭЭВЭР” ЖОЛООЧ Л.БОЛДЖАРГАЛ ШАЛГАРЛАА


“TOURISM AWARDS – 2025” арга хэмжээний хүрээнд аялал жуулчлалын салбарт хариуцлагатай, аюулгүй, чанартай үйлчилгээ үзүүлж, жуулчдын сэтгэл ханамжийг өндөр түвшинд ханган ажилласан жуулчин тээврийн жолооч Л.Болджаргал “Оны шилдэг жуулчин тээвэр” шагналын эзэн боллоо.

Түүний мэргэжлийн ур чадвар, сахилга, харилцааны соёл нь салбартаа үлгэр жишээ байсныг ийнхүү өндрөөр үнэлсэн юм. Шагнал хүртсэн Л.Болджаргал танд халуун баяр хүргэе ээ.