Удирдлагуудад зориулсан менежментийн сургалт


Зочлох үйлчилгээний байгууллагууд менежментийн олон сорилттой тулгарчээ. Ихэнх зочлох үйлчилгээний байгууллагууд менежментийн тогтвортой систем үүсгэж чадаагүй, үйлчилгээний чанарын асуудал нь ажиллах хүчний эргэцээс хамаарсан нарийн төвөгтэй асуудлууд бүхий цаг үед үйл ажиллагаа эрхэлж байна. Бид ихэнхдээ урт биш богино хугацааны үр ашиг, өгөөжийг тооцоолон практикт суурилсан уламжлалт арга барилаар бизнесээ удирдах нь түгээмэл байна. Энэ нь тухайн зочлох үйлчилгээний бизнесийн үйл ажиллагаанд давуу болон сул талыг үүсгэж, зарим бизнес эрхлэгчид, захирлуудын хувьд цаашид “орших, эс орших” сонголтыг ч бий болгоод байна.

Иймд зочлох үйлчилгээний байгууллагуудын менежмент нь нийгмийн өөрчлөлтийг даган өөрчлөгдөх хэрэгцээ шаардлага бий болжээ. Өөрөөр хэлбэл, ажилтнуудын сайн сайхны төлөө бодлого хэрэгжүүлэх, тэдний ажлын байран дээрх сэтгэл ханамжтай байдлыг нэмэгдүүлэх нь үйлчилгээний менежмент, ашигт үйл ажиллагааг нэмэгдүүлж, урт хугацааны өгөөжийг бий болгодог байна.

Манай багаас үйлчилгээний менежерүүд, удирдах түвшний ажилтнуудын менежментийн ур чадварыг сайжруулах зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулар гэж байна.


Сургалтын давуу тал:

- Зочин багшийн лекц

- Сургалтын гарын авлага болон бусад материал

- Өдрийн хоол, цайны завсарлага

- Сертификат олгоно


Сургалтын хүлээгдэж буй үр дүн:

- Үйлчилгээний менежерийн ур чадварыг чадавхижуулхад онол, практикийн мэдлэг олгоно.

- Ажил гүйцэтгэлийн дүрэм боловсруулах, хэрэгжүүлэх арга, аргачлалд суралцана.

- Ажилтны өдөр тутмын ажил үүргийг шалгах хуудас боловсруулах, түүнийг ашиглах аргачлалд суралцана.

- Хүний нөөцийн менежментийн олон улсын чиг хандлагаас суралцана.

- Ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлэх аргачлалд суралцана.


Огноо: 2024-10-04-ний өдрийн 09:00 цагаас 16:00 цагийн хооронд

Сургалт болох газар: Бүртгүүлсэн хүний тооноос хамаарч сургалт болох байршлыг сургалтын баталгаажуулсан и-мэйлээр мэдэгдэнэ.

Сургалтын төлбөр: 500,000₮ (нэг хүний)


Хөнгөлөлт:

1. Сургалтын гишүүн байгууллагуудад 40% хөнгөлөлт үзүүлнэ.

2. Нэг байгууллагаас 2-с дээш менежер хамрагдсан тохиолдолд 30% хөнгөлөлт үзүүлнэ.

3. Сургалтанд эрт бүртгүүлсэн тохиолдолд (2024 оны 09 дүгээр сарын 25-аас өмнө) 20% хөнгөлөлт үзүүлнэ.

Сургалтанд хэрхэн бүртгүүлэх вэ?

1. Дараах холбоос дээр дарж урьдчилан бүртгүүлнэ. Таны мэдээллийг зөвхөн сургалтын дотоод үйл ажиллагаа, бүртгэлтэй холбоотойгоор ашиглана. https://docs.google.com/.../1FAIpQLSf0OjTEYnaQg4.../viewform

2. Сургалтын төлбөрийн нэхэмжлэх очих

3. Сургалтын төлбөрийг төлснөөр сургалтын баталгаажилт и-мэйл хаягаар очно.


Утас: 88101924