Жуулчны баазуудад зориулсан харилцаа, хамтын ажиллагааны сургалт болно


АЖМХ-Жуулчны бааз, байршуулах хэрэгслийн салбар холбооны зүгээс "ЖУУЛЧНЫ БААЗ, БАЙРШУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТ" -2025-ыг зохион байгуулах гэж байна. Сургалтыг БОСА ХХК-ийн бүтээгдэхүүн танилцах өдөрлөгтэй хамтатган хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Сургалтыг: Олон улсын сургалт зохион байгуулах эрх эзэмшигч E-MGDG ХХК-ийн Гүйцэтгэх захирал н.Дагварагчаа удирдан явуулна

Хэзээ: 2025.05.10 -ны 11:00-16:00 цагт Хаана: Гандан уруудаад нүүрний гудамжинд байрлах БОСА ХХК"-ийн байранд

Оролцогч гишүүн байгууллагын тоо хязгаартай  /Гишүүн байгууллагад үнэ төлбөргүй/ Гишүүн бус байгууллага 100 000₮/

Лавлах утас: 99198811, 99093339