ЖУУЛЧНЫ ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧ НАРТ СОЛОНГОС ХЭЛНИЙ “ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР”-ИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ


KOICA-ийн Төслийн Сайн дурын баг Монгол Улсад хэрэгжүүлж буй “Аялал жуулчлалын хүний нөөцийг чадавхжуулах төсөл”-ийн хүрээнд "ЗОЧЛОМТГОЙ МОНГОЛ" уриан дор солонгос хэлтэй жуулчны хөтөч тайлбарлагч нарын харилцааны ур чадварыг дээшлүүлэх ментор сургалт өнөөдөр эхэллээ.

Тус сургалт нь 2026 оны 1 дүгээр сарын 12–23-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, долоо хоногт 3 удаа, нийт 6 удаагийн сургалт орох юм. Хөтөлбөрт 20-н оролцогч хамрагдаж, 1:2 харьцаатай ментор хэлбэрээр солонгос хэлний хэрэглээ, мэргэжлийн харилцааны чадвараа бодитоор сайжруулах юм.

СУРГАЛТААР:

  1. Аяллын үед ашиглах үг хэллэг;
  2. Жуулчдад тайлбар хийх, харилцах ур чадвар;
  3. Хөтөч тайлбарлагч нарт өөртөө итгэлтэй ярих ур чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ.

Энэхүү сургалт нь Солонгос жуулчдад үзүүлэх үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, жуулчны хөтөч тайлбарлагч нарын мэргэжлийн ур чадварыг олон улсын түвшинд хүргэхэд чухал ач холбогдолтой.