АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБОО”-НЫ ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛАГДЛАА


Аялал жуулчлалын салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо”-ны дүрэм, журам батлагдаж, Улсын бүргэлийн ерөнхий газар албан ёсоор бүртгэн авлаа. Шинэчлэгдсэн дүрмээр холбооны бүтэц, удирдлагын тогтолцоо, гишүүнчлэл, салбар холбоодын зохион байгуулалт, санхүүжилт, хяналтын механизмыг илүү тодорхой, нэгдсэн байдлаар зохицуулсан байна. Түүнчлэн төрөөс хараат бус, хуулиар тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэгч нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох статусаа баталгаажуулж, гишүүдийн эрх, үүрэг, хариуцлага, шийдвэр гаргах ил тод байдлыг нэмэгдүүлэх зохицуулалтуудыг тусгажээ.

Энэхүү албан ёсны бүртгэл нь аялал жуулчлалын салбарын мэргэжлийн өөрөө удирдах тогтолцоог бэхжүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг илүү үр дүнтэй болгох, салбарын бодлого, зохицуулалтын хэрэгжилтийг шинэ шатанд гаргах ач чухал холбогдолтой.

Дүрмийг ЭНД дарж явна уу.