Skip links

Санамж бичигт гарын үсэг зурлаа

Санамж бичигт гарын үсэг зурлаa

Солонгос улсын Инчоны аялал жуулчлалын хөгжлийн төвтэй санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагааг 2023 оны 3-р сарын 13-нд зохион байгуулсан. Уг арга санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд БНСУ-ын Инчоны аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал Юү Ши Кёнг бусад төлөөлөгчдийн хамт хүрэлцэн ирсэн юм. Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан нь хоёр улсын аялал жуулчлалын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах ач холбогдолтой үйл явдал болсон бөгөөд Солонгос улсаас Монгол улсад жуулчлах жуулчдад зориулсан шинэ маршрут гаргах, солонгос хэлтэй хөтөч тайлбарлагчдыг сургалтад хамруулах гэх мэт үйл ажиллагаанд хамтран ажиллахаар харилцан тохиролцон үр дүнтэй үйл ажиллагаа болсон. Мөн үндэсний урлагийн Цагаан лавай чуулга ирж урлагийн тоглолтыг сонирхууллаа.

Leave a comment