Skip links

MICE арга хэмжээ

Танилцуулга

Аялал жуулчлалын хөгжлийн төв ААТТӨҮГ нь 2021 оны 2 дугаар сард Олон улсын эвентийн холбоонд албан ёсоор элсэж орсон. Тиймээс Монголд зохион байгуулагдаж буй эвент арга хэмжээ, үйл ажиллагааг тус холбоогоор дамжуулан олон улсад сурталчлах боломж нээгдсэн.  MICE нь эдийн засгийн дам нөлөө ихтэй бөгөөд улс орны брендийн үнэ цэнийг нэмэгдүүлэх өндөр нэмүү өртөгтэй аялал жуулчлалын салбар юм.

Meeting – Хурал зөвөлгөөн: Засгийн газар, олон нийтийн байгууллага, холбоо, эрдэм шинжилгээний байгууллага болон компанийн хурал, семинар, сургалт, хэлэлцүүлэг, гэх мэт. Convention-ын ангилалд орохгүй ч, нийт оролцогчдын тоо 10-аас дээш байх

Incentive tour – Урамшууллын аялал: Байгууллагын гишүүдийг амжилтад нь тохирсон байдлаар урамшуулж, илүү амжилт гаргах түлхэц болох зорилготой цэвэр урамшууллын аялал болон урамшуулалт аялал бүхий хурал.

Conference – Чуулга уулзалт: Засгийн газар, олон нийтийн байгууллага, холбоод, эрдэм шинжилгээний байгууллага болон компанийн хурал, семинар, сургалт, хэлэлцүүлэг, гэх мэт. Гадаадын оролцогч 10-аас дээш байх ба нийт оролцогчдын тоо 250-аас дээш байх

Exhibition & Event – Үзэсгэлэн яармаг, Эвент арга хэмжээ: Түгээлт, худалдааны байгууллага, хэрэглэгч, энгийн иргэн зэрэгт зориулан борлуулалт, сурталчилгаа, маркетингийн чиглэлийн үйл ажиллагааг явуулдаг олон төрлийн танилцуулга арга хэмжээ