Skip links

Бидний тухай

Аялал жуулчлалын хөгжлийн төв (ААТТӨҮГ)-ийн танилцуулга

Аялал жуулчлалын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд төрөөс баримтлах бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан аялал жуулчлалын бодлогыг хэрэгжүүлэх, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, төрөөс үзүүлэх үйлчилгээг оновчтой зохион байгуулах, салбарт үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуй нэгжийг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх нэг салбар болгох орчин, нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага бий болгох шаардлага гарч улмаар Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар тогтоолоор “Аялал жуулчалын хөгжлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг байгуулсан.

Дэлгэрэнгүй

НҮБ-ын 2015 оны A/RES/70/1 дугаар тогтоолд “Дэлхийн соёл болон байгалийн өвийг хамгаалах, хадгалах хүчин чармайлтыг эрчимжүүлэх”, “Тогтвортой аялал жуулчлалын хөгжлийн мониторингийн арга хэрэгслийг боловсруулах, хэрэгжүүлэх”, “2030 он гэхэд ажлын байр нэмэх, орон нутгийн соёлыг хөгжүүлэх, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих тогтвортой аялал жуулчлалын стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх” заасны дагуу аялал жуулчлалын тогтвортой хөгжилд тулгуурласан хөгжлийн шинэчилсэн үзэл баримтлалаар орон нутаг, улсын хөгжлийн эдийн засаг, нийгмийн загварыг өөрчлөхийг Дэлхийн хамтын нийгэмлэг зүй ёсоор шаардсан. Зүүн Ази, Номхон далайн бүс, хөрш хоёр улсын эдийн засагт аялал жуулчлалын салбарын оролцоо эрчимжиж байгаа нь Монгол Улсын гадаадын жуулчдын урсгалд нөлөөлөх өөдрөг хүлээлтийг бий болгож байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсыг зорих гадаадын жуулчдын урсгал өсөлт багатай болсон явдал нь аялал жуулчлалын салбарын тогтолцоо, салбар хоорондын үр ашигтай хамтын ажилагаа, бүтээгдэхүүний төрөл, ялгарал, шинэчлэлд онцгой анхаарал хандуулах цаг үе ирснийг сануулж байна. Үндэсний хэмжээнд аялал жуулчлалын бодлого, үйл ажиллагааны чиглэлээр цөөнгүй зорилтыг дэвшүүлдэг ч аялал жуулчлалын бизнес, эдийн засгийн өсөлт нь салбар дундын уялдаагүй байдлаас өнөөдрийг хүртэл тогтвортой бус байсаар иржээ.

Аялал жуулчлалын салбарт тулгарч буй асуудлуудыг бодлогын түвшинд шийдвэрлэх, хэрэгжүүлэгч байгууллагын харьяаллыг олон төрийн байгууллагын бүтцэд нэгтгэх, салгах зэргээр түүний тогтвортой байдлыг ганхуулж байгаа нь төрөөс баримтлах аялал жуулчлалын бодлогын хэрэгжилт хангалтгүйн дээр тус салбарын хөгжил удаашрахад нөлөөлж байна. Тухайлбал, 1998 онд “Аялал жуулчлалын тухай хууль”-ийн төсөл боловсруулах үйл явцтай зэрэгцэн Зам тээвэр, аялал жуулчлалын яамны харьяанд Аялал жуулчлалын үндэсний төвийг анх байгуулж байсан ба түүхийн явцад хэд хэдэн удаа бүтцийн өөрчлөлтөд орж, улмаар 2015 онд тодорхойгүй шалтгааны улмаас татан буулгажээ.
Дэлгэрэнгүй дурдвал:
– 1998 онд Аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлэх шаардлагаар Засгийн Газрын 214-р тогтоолоор Аялал жуулчлалын үндэсний төвийг /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг/ байгуулсан;
– 2004 онд Засгийн газрын бүтцийн өөрчлөлтөөр Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны бүтцэд нэгтгэсэн;
– 2008 онд Засгийн газрын бүтцийн өөрчлөлтөөр Байгаль орчин, аялал жуулчлалын яам аялал жуулчлалын салбарын бодлого, зохицуулалт, хэрэгжилтийн асуудлыг давхар хариуцан ажилласан;
– 2009 онд Засгийн газрын 152 дугаар тогтоолоор аялал жуулчлалын салбарын бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий “Аялал жуулчлалын үндэсний төв” ТӨААТҮГ-ыг байгуулсан;
– 2015 онд Засгийн газрын 2015 оны 310 дугаар тогтоолоор “Аялал жуулчлалын үндэсний төв” ТӨҮГ-ыг татан буулгасан байдаг.

Үндэсний эдийн засгийг төрөлжүүлэх, аялал жуулчлалын бизнесийг хөгжүүлэх, үйлчилгээний салбарын ажлын байрыг нэмэгдүүлэхэд Монгол Улсын Засгийн газраас онцгойлон анхаарал хандуулж Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 4.4.1-т “Аялал жуулчлалыг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, олон улсын аялал жуулчлалын сүлжээнд нэгдэх, бүтээгдэхүүн, дэд бүтцийг хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах цогц бодлого хэрэгжүүлнэ”, 4.4.2-т “Үндэсний зан заншил, уламжлал, түүх, соёл, унаган байгаль, нүүдэлчин ахуйг түшиглэсэн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж, нийслэл, аймаг, бүс нутгийн онцлогт тохирсон аялал жуулчлалын дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ”, 4.6.4-т “Олон улсын аялал жуулчлалын салбарын хөгжлийн чиг хандлага, туршлага, стандартыг нэвтрүүлэх, нутагшуулах, олон талт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий судалгаа шинжилгээний орон тооны бус зөвлөл, нэгжийг байгуулна” гэж тус тус заасан байна.

Иймд аялал жуулчлалын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд төрөөс баримтлах бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан аялал жуулчлалын бодлогыг хэрэгжүүлэх, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, төрөөс үзүүлэх үйлчилгээг оновчтой зохион байгуулах, салбарт үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуй нэгжийг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх нэг салбар болгох орчин, нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага бий болгох шаардлага гарч улмаар Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар тогтоолоор “Аялал жуулчалын хөгжлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг байгуулжээ.

Улмаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны 253 тоот тогтоолоор тус төвийн дүрэм, албан тушаалын жагсаалт, орон тооны хязгаарыг батлан гаргасан ба Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газараас 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 9013001061 хувийн хэргийн дугаартай, 6189504 тоот регистрийн дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон юм.

Тус төв нь НҮБ-ын 2015-2030 оныг хүртэл баримтлах Тогтвортой хөгжлийн тунхаг бичигт тулгуурлан аялал жуулчлалын тухай хууль, болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд Төрөөс баримтлах бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг хангах, Үндэсний хөтөлбөрийг сурталчлан, түгээн таниулах, орон нутгийн онцлогт түшиглэсэн аяллын бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээлд сурталчлах, салбарын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор зах зээлийн эрэлтэд нийцсэн тооцоо судалгаа хийх, сургалт семинар зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Мөн Монгол орны үзэсгэлэнт байгаль, ахуй, соёлыг гадаад улсад сурталчлах цогц хөтөлбөр, маркетингийн оновчтой бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний нөөцийг бүртгэлжүүлэх, Төрөөс үзүүлэх үйлчилгээг оновчтой зохион байгуулах, салбарт үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуй нэгжийг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж, аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх нэг салбар болгох орчин, нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг дүрмийн хүрээнд явуулна. Төв нь Засгийн газраас хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, БОАЖЯ-ны үйл ажиллагааны төлөвлөгөө болон өөрийн байгууллагын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг байгаль орчин, аялал жуулчлалын бодлогын хүрээнд боловсруулсан зорилт, үзэл баримтлалыг баримтлан хэрэгжүүлж, ажиллана.

Алсын хараа

Олон улсын жишигт нийцэхүйц инноваци шингэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож, хөгжүүлнэ.

Эрхэм зорилго

Монгол Улсын тогтвортой  хөгжлийн үзэл баримтлал, ”Алсын хараа-2050” бодлогод тулгуурласан, олон талын оролцоог хангасан, олон улсын стандартын түвшинд хүрсэн өрсөлдөх чадвар бүхий мэргэшсэн байгууллага байхад оршино.

Зорилго

Монгол Улсад аялах жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх

Монгол Улсын аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх

Олон улсын стандартын жишигт нийцсэн эвент, арга хэмжээг зохион байгуулах, аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх (MICE)

Зорилт

Аялал жуулчлалын чиглэлээр аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бодлого, хөтөлбөр, шийдвэр хэрэгжүүлэх

Монгол Улсын аялал жуулчлалын гадаад, дотоод сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх

Салбарын болон хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор аялал жуулчлалын салбарт судалгаа, шинжилгээ хийх, сургалт зохион байгуулах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх

Монгол Улсын аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, инноваци нэвтрүүлэх

Аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлэх гадаад, дотоодын төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх

Аялал жуулчлалын салбарын төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уялдааг хангаж тэдгээрийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх

Түүх (Он цагийн хэлхээ)

2019

Хамтын гэрээ байгуулав
Монгол банктай хамтарч “Аялал, жуулчлалын салбарын өнөөгийн байдал, шийдвэрлэх асуудлууд” сэдэвт судалгааны ажлыг хамтарч хийх гэрээ байгуулан ажилласан.

Протоколд гарын үсэг зурав
Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх төсөл –ийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурах ажлыг зохион байгуулсан.

LOCAL GOVERNMENT OFFICIALS DEVELOPMENT INSTITUTE (LOGODI) MINISTRY OF THE INTERIOR AND SAFETY
LOCAL GOVERNMENT OFFICIALS DEVELOPMENT INSTITUTE (LOGODI) MINISTRY OF THE INTERIOR AND SAFETY ба БНСУ–ын орон нутгийн албан хаагчдын хөгжлийн институтээс зохион байгуулдаг орон нутгийн дунд шатны удирдах бүрэлдэхүүнд зориулсан сургалт хийсэн.

Naadam Night
Жуулчдад зориулсан “Naadam Night” шоуг зохион байгуулсан.

КОТФА
Солонгос улсын Сөүл хотод зохион байгуулагдсан “КОТФА” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд нэгдсэн зохион байгуулалтай оролцож, Монгол Улсыг сурталчилсан.

2018

ЦЕГ-тай хамтарч ажиллав
Жуулчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр төлөвлөгөө гаргаж, Цагдаагийн Ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллав.

NOMADIC BY NATURE
“NOMADIC BY NATURE” аялал жуулчлалын гадаад сурталчилгааны уриа үгэнд ая зохиолгож.

Болггерууыг урьж Монгол улсаар аялуулав
Аялал жуулчлалын чиглэлээр дагнасан, алдартай болггерууыг урьж Монгол улсаар аялуулж .

Хөгжлийн төлөвлөгөө боловсруулав
Нүүдлийн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулж батлуулан ажилсан.

ТАЙВАНЬ-АЙ ТИ ЭФ
“ТАЙВАНЬ-АЙ ТИ ЭФ” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд нэгдсэн зохион байгуулалтай оролцож, Монгол Улсыг сурталчлах.

2017

АЖБЗГ-тай гэрээ байгуулав
АЖБЗГ-тай чиг үүрэг шилжүүлэн хамтран ажиллах гэрээ байгуулав.

Монгол банктай гэрээ байгуулав
Монгол банктай хамтарч гадаад дотоодын жуулчдын орлого зарлагын судалгааг хамтарч хийх гэрээ байгуулан ажилласан.

САНАМЖ БИЧИГ-т гарын үсэг зурав
БНСУ – ын Аялал жуулчлалын корпорацитай хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ-т гарын үсэг зурав.