Skip links

“WELCOME TO MONGOLIA” АРГА ХЭМЖЭЭ БНХАУ-Д УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

“WELCOME TO MONGOLIA” АРГА ХЭМЖЭЭ БНХАУ-Д УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд ”Welcome to Mongolia” арга хэмжээг БНХАУ-ын бизнес, аялал жуулчлалын салбар, урлаг соёлын 350 гаруй төлөөлөгчдөд Монгол орны түүх, соёлын хэлхээг илэрхийлсэн

“ДӨРВӨН УЛИРАЛ” тоглолтыг толилууллаа. 2023 онд “Нэг сая жуулчин” хүлээн авахаар зорьж байгаа ба БНХАУ-аас 400.000 жуулчин ирнэ гэж тооцоолж байна.

БНХАУ-ын жуулчдын сонирхолд нийцсэн аяллын хөтөлбөр, шинэ маршрут гаргах, Монгол орны өнөөгийн байдал, аялал жуулчлалын салбарт шинээр нэвтрүүлж буй арга хэмжээг БНХАУ-д танилцуулах нь чухал юм.

Түүнчлэн БНХАУ-ын аялал жуулчлалын салбарын тэргүүлэх чиглэлийн 20 компанийн 22 төлөөлөгч, Монголын 10 орчим аялал жуулчлалын компанийн төлөөлөлтэй B2B уулзалт хийж, ковид, цар тахлын дараах аялал жуулчлалын сэргэлт, хамтын ажиллагааг өргөжүүлэх жуулчин солилцох асуудалд санал солилцлоо.

Leave a comment